О.Амартүвшин: Эмээлтийн махны үйлдвэрийн талаар бодит мэдээлэл өгөхгүй бол бизнес эрхлэгчид хохирч байна

М.Төгөлдөр
2022/06/02

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин өөрийн цахим хуудастаа Эмээлтийн махны үйлдвэртэй холбоотой асуудлаар "Эмээлтийн махны үйлдвэрүүдтэй холбоотой асуудалд ул суурьтай хандаж иргэдэд бодитой, тодорхой мэдээллийг зөв өгөх хэрэгтэй байна. Бараг 2 жил махны экспорт хийгдээгүй. Олон компаний үйл ажиллагаа доголдсон хүндхэн байгаа. Стандарт дүрэм журмаа мөрдөж буй олон компани бий. Өнөөдрийн нөхцөл байдал төрийн байгууллагуудын уялдаа холбоо болон хурд ямар байгааг харуулж байна. Авилга нэхэх ашиг сонирхолтой үед бүгд л компаниудын үйл ажиллагаанд саад хийдэг. Хариуцлага хүлээх болохоор эзэн олдохгүй. Махны бизнестэй холбоотой ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, МХЕГ бүр гадаад яам хүртэл бид асуудлыг мэднэ гэцгээдэг. Эцэст нь бизнес эрхлэгчид л хохирдог. Одоо үүсээд байгаа нөхцөл мах махан бүтээгдэхүүний салбар тэр дундаа экспортод нилээд сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Махны холбоо үүнд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Мэргэжлийн холбоод шинэ түвшинд гарах хэрэгтэй болсон гэдгийг ч харуулж байна. Салбараа хамгаалах, асуудал үүссэн бол яаралтай хянан шалгах, засаж залруулах ёстой. Мэргэжлийн холбоод мэргэжлийн танхим болох ёстой гээд байгаагийн агуулга нь ч энэ юм" хэмээн бичсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18