Шинээр оруулж ирсэн 91 автобус удахгүй үйлчилгээнд явж эхэлнэ

М.Төгөлдөр
2022/06/02

Нийслэлийн нийтийн тээвэрт сүүлийн 10 жил томоохон парк шинэчлэл хийгээгүй. Иймээс Засгийн газар нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх шинэчлэлийн талаар хэлэлцэж, 2024 он гэхэд бүрэн шинэчлэл хийхээр болсон. Үүний эхлэл болгож 91 автобус оруулж ирсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй холбогдох албаныхан нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийлүүлсэн автобуснуудыг газар дээр нь очиж үзэн танилцлаа.

Парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн автобуснуудын 61 нь энгийн, 10 нь цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус, 20 нь хүүхдийн сургуулийн автобус юм.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хөрөнгө оруулалт жилд 40 тэрбум орчим төгрөгөөр хязгаарлагдаж байсан. Засгийн газраас Улаанбаатар хотод дэмжлэг үзүүлэх үүднээс энэхүү хөрөнгө оруулалтыг үндсэндээ 10 дахин нэмсэн. Жил бүр 420 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зарцуулна. 2024 он хүртэл нийтийн тээврийг хоёр үе шаттайгаар бүрэн шинэчлэх зорилт тавьж байгаа юм. Энэ бодлогын хүрээнд эхний хүүхдийн болон нийтийн тээврийн автобус орж ирээд байна. Есдүгээр сарын 1-ний өмнө дахин шинэ автобуснууд орж ирнэ. Дээр нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байгаа бөгөөд сурагчдын автобусыг нэмэгдүүлэхийн сацуу нийтийн тээврийн богино эргэлтийг бий болгоно. Хөдөө орон нутагт шилжин суурьших хөдөлгөөнийг дэмжиж, Улаанбаатар хотын хэт төвлөрөлд анхаарч ажиллахгүй бол улам хүнд түвшинд хүрэхээр байгаа. Эх, үрсийн баярын энэ өдөр хүүхдийн автобуснууд ирсэнд бэлгэшээж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй нийтийн унаатай боллоо. Нийтийн тээвэр бол хамгийн аюулгүй, хамгийн тохилог, хамгийн хурдан унаа байх ёстой” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Нийслэл Улаанбаатар хот бол хүн амын 50-иас илүү хувь нь аж төрдөг, нийгэм, эдийн засгийн гол цогцолбор төв юм. Тийм учраас Улаанбаатар хотод өнгөрсөн 30 жилийн алдаагаа засах, хууль эрх зүйн зохицуулалтаа зөв болгох, эдийн засгийн боломжоо тэлэх, хүний нөөц дээр суурилсан реформ хийх зэрэг ажлуудыг хийж байна. Энэ бүхний үр дүнд Улаанбаатар хотын төсвийн хөрөнгө оруулалт 840 тэрбум орчим төгрөгөөр нэмэгдсэн байх жишээтэй. Энэ нь Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс бодлогын зоригтой шийдэл гаргаж өгсөнтэй холбоотой. Улаанбаатар хотод 2022-2024 онд нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийнэ. Нийтдээ 1500 орчим шинэ автобус оруулж ирэх юм. Эхний автобуснууд орж ирээд, нийтийн тээврийн үйлчилгээнд гарахад бэлэн болж байна. Энэ зундаа багтаагаад наймдугаар сарын 25-ны дотор 300 орчим автобус оруулж ирэх юм. Маршрутын зөв төлөвлөлт, дахин инженерчлэл хийнэ. Улаанбаатар хотод замын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, тээврийн хэрэгсэлд хөдөлгөөний мэдрэгчүүдийг байршуулах зэргээр хийх ажил олон бий. Ингэснээр нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобус болон хүүхдийн автобус зорчих юм. Нийтийн тээврийн хувьд маршрутын давхцалгүй богинын тээвэр бий болгоно. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэх хөрөнгө санхүүг босгоно. Бидэнд гарц шийдэл байгаа. Цогц шийдлээр алсдаа Улаанбаатар хотын замын түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулна гэсэн юм.

Хүүхдийн автобусны хувьд БНХАУ-д үйлдвэрлэсэн, 53 хүний суудалтай, цонхнууд цантахгүй давхар шилтэй. Халаалтын систем, агааржуулагчтай, чанга яригч системээр тоноглогджээ. Харин их багтаамжийн автобусны хувьд 87 хүний багтаамжтай, цонхнууд мөн үл цантах давхар шилтэй. Нийт есөн халаах төхөөрөмжтэй, агааржуулагчтай, камерын системээр тоноглогдсон. Зорчигчдыг галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчаар тоноглогдсон бөгөөд тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шат, тэргэнцрийн бэхэлгээтэй. Зогсож үйлчлүүлэх зорчигчдод зориулан халтирдаггүй кварцан шалыг хийжээ.

Цахилгаан хөдөлгүүртэй, хоёр давхар автобус нь 70 суудалтай бөгөөд тусгай тэргэнцрийн хэсэгтэй, зорчигчийн сандал хоорондын зайд бариултай, автомат гал унтраагчтай, хяналтын дэлгэцтэй. Мөн хяналтын системээр тоноглогдсон.  

Жолооч нар нийтийн тээвэрт томоохон парк шинэчлэлийн ажлыг эхлүүлж буйд талархаж байгаагаа илэрхийлж байлаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ын тогтоолыг батлуулахын тулд олон нийт анхаарлаа сулруулахгүй шахаж, хянах шаардлагатай 38 минутын өмнө
ЗХХГ-т замын хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой авто машин, цахилгаан дугуй зэрэг хэрэгслийг хүлээлгэн өгчээ 44 минутын өмнө
Ш.Раднаасэдийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томиллоо 56 минутын өмнө
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Янг Яао гэх иргэнийг албадан гаргажээ 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Монгол Улсад анх удаа 12-оос дээш давхар, орон сууцны дундах барилгыг аюулгүй буулгаж дууслаа 1 цагийн өмнө
Цана, чарганаас үүдэж 1693 хүн эмнэлгийн тусламж авчээ 2 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 онд түүхэндээ хамгийн өндөр буюу 60 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ 2 цагийн өмнө
Онцгой амжилт гарган эх орныхоо нэрийг өндөрт өргөн манлайлсан ​72 хүүхэд “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарлаа 3 цагийн өмнө
СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилжээ 3 цагийн өмнө
Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзлаа 3 цагийн өмнө
Иргэн: Хоёр хүүхэд маань хатгаа авсан. Нэгийг нь 10 настай эгч нь сахихаар боллоо 4 цагийн өмнө
Дараах байршилд цахилгаан хязгаарлана 4 цагийн өмнө
С.Бямбацогт: Төрийн өмч эзэнгүйддэг, өгөөж өгдөггүй, хулгайд өртдөг явдлыг бүрэн хална 4 цагийн өмнө
А.Наранцолмон: Ирээдүйд мундаг бүжигчин болоод аав ээжийгээ гадаад авч явна 4 цагийн өмнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэлнэ 5 цагийн өмнө
-18 градус хүйтэн 5 цагийн өмнө
Эдийн засаг Монголбанк 17 жил барагдаагүй “Олон Овоот”-той холбоотой авлагыг нөхөн төлүүлэх шийдэлд хүрэв 20 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл жолоодсон 31 905 зөрчил бүртгэгдэж 90 хүн амиа алдаж, 227 иргэн гэмтсэн байна 20 цагийн өмнө
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61 хувьтай байна 21 цагийн өмнө
Улаанбурхан өвчний нийт тохиолдол 13,697 болжээ 22 цагийн өмнө