Г.Амартүвшин: Хувийн шалтгаанаар гурав хоног гадагшаа явсан нь үнэн. Гэхдээ АТГ-т албан ёсоор мэдэгдсэн

О.Шүрэнцэцэг
2022/05/31

Системд нөлөө бүхий таван банкийг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах талаар УИХ хэлэлцэж эхлээд байгаа юм. Энэ талаар болон Хөгжлийн банктай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа.

-УИХ өнгөрсөн онд Банкны тухай хуулийг баталсан. Хуулийн нэг чухал заалт нь банкууд IPO гаргах байсан. Харин IPO гаргах хугацааг хойшлуулахаар УИХ-аар хэлэлцэж байна. Таны хувьд IPO гаргах хугацааг сунгахыг дэмжихгүй байгаа гишүүдийн нэг. Ямар шалтгаанаар дэмжихгүй байна вэ?

-Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2021 оны нэгдүгээр сарын 29-нд баталсан. Ажлын хэсгийг миний бие ахалж, ажилласан. Тухайн үед Банкны тухай хуулийг батлуулах гэж нэлээд эсэргүүцэлтэй тулгарч, тэмцэл болж байсан. Гэхдээ ямар ч байсан реформын шинжтэй, томоохон өөрчлөлт байсан учир заавал батлуулах ёстой гэсэн зарчмаар батлуулж чадсан. Хуулийн дагуу 2022 оны зургаадугаар сарын 30-ныг гэхэд системийн таван том банк нээлттэй хувьцаат компани болох шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл, ХААН, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Хас, Төрийн банк нээлттэй хувьцаат компани болох юм. Одоо мөрдөж байгаа хуулиараа IPO гаргахад сарын хугацаа үлдлээ. Гэтэл 2022 оны зургаадугаар сарын 30-ныг гэсэн хугацааг жилээр хойшлуулъя гэж оруулж ирсэн. Үндэслэл нь "Ковид-19" цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөө, хил гаалийн асуудал, койнтой холбоотой их хэмжээний мөнгө орж, гарч, алдсан зэрэг зүйлийг ярьж байна. Харин миний хувьд эдгээр нь банкуудыг нээлттэй болгох хугацааг хойшлуулах үндэслэл биш гэж харж байна. Хэлэлцүүлгийн үеэр ОУВС болон бусад байгууллагаас банкуудын зээлийн багцын чанарын үнэлгээ хийлгэх хэрэгтэй гэдгийг зөвлөсөн. Яагаад гэвэл, Ковидын хуулийн дагуу иргэд болон аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж, графикт нь өөрчлөлт оруулсан. Тиймээс 2021 оны төгсгөлийн баланс нь бодит биш байна гэдэг дүгнэлт гарсан юм билээ. Үүнийг үндэслээд банкууд IPO гаргахдаа анхны хувьцааны үнийг нэлээд өндрөөр тавих гээд байна. Дараа нь хувьцааны үнэ буурахаар жижиглэнгийн хөрөнгө оруулагчид хохирох эрсдэлтэй байна гэсэн гол шалтгааныг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар системийн таван том банкны баланс болон орлого нь хөөсөрсөн байна. Үүнийг нягталж, бодит баланс гаргах ёстой гэсэн үндэслэл байсан юм шиг байна.

Үүнд миний хувьд ажлын хэсгийг ахалж байсны хувьд банкны реформыг зогсоож, эрчийг нь алдагдуулж болохгүй. Баталсан хуулийнхаа дагуу хугацаандаа багтаан өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Жишээ нь, 2023 оны зургаадугаар сарын 30-ныг гэхэд банкууд нээлттэй хувьцаат компани болно гээд хойшлуулчихвал процесс нь дагаад хойшилчихно. Тиймээс миний харж байгаа эрсдэл гэвэл, дагаж мөрдөх журмын тухай хуульд 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нийг гэхэд банкуудын нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь 20 хувиас илүүг эзэмшихгүй гэж тусгасан. Тодруулбал, банкуудын эзэмшлийг задлах заалтыг дахиад ямар нэгэн аргаар хойшлуулах эрсдэлтэй. Хэрэв үүндээ хүрэх юм бол Банкны тухай хууль цааш явахгүй.

-IPO гаргахад үндсэндээ сарын хугацаа үлдсэн байна. Хугацааны банкууд IPO гаргах боломжтой юу. Хөөсрөх эрсдэл бий юү?

-Банкны салбар өнгөрсөн онд 500 гаруй тэрбумын ашигтай ажилласан. Тийм өндөр ашигтай тайланд үндэслээд хувьцаагаа өндөр үнээр гаргачихвал дараа хувьцааны үнэ унах эрсдэл бий. Тэгэхээр иргэд банкуудын хувьцааг худалдаж авчихаад хэсэг хугацааны дараа ханш нь уначихвал хувьцаа эзэмшигчийн хувьд эргэлзээ төрүүлэх үйл явдал болохвий. Мөн саяхан л койн тэнгэрт тултал өсөөд буцаад унасан асуудал байгаа шүү дээ. Үүнтэй адил зүйл болохвий гэсэн болгоомжлол байна. Харин Монголбанк зээлийн багцын чанарын үнэлгээ хийлгэх нь зөв гэж бодож байгаа. Хажуугаар нь IPO хийхэд ямар ч асуудал байхгүй. Зарчмын хувьд сарын хугацаанд IPO гаргаж болно. Банкууд бэлтгэл ажлыг нэлээд хангасан байх ёстой. Гэхдээ банкууд IPO гаргахаа азнаж байна гэсэн сураг дуулдсан.

-IPO гаргах асуудалд зарим банкны лобби орсон байх магадлалтай гэдгийг зарим эх сурвалж ярьж байна. Ийм магадлал байгаа юу?

-Ингэж хардах үндэслэл байгаа. Банкны тухай хуулийг батлуулж байхад сошиалаар дайралтууд, лобби орж ирсэн. Ажлын хэсэг хуралдахгүй, байнгын хороон дээр санал унах зэрэг асуудал үүсэж байсан. Түүнд лобби орсон байх магадлалтай гэдэгт би эргэлзэхгүй байна. Одоо IPO гаргах асуудалд ч лобби байж магадгүй. Зарим банк бэлтгэлээ бүрэн хангаагүй байж болзошгүй гэж бодож байна.

-Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор танд хилийн хориг тавих саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн. Харин шүүхээс өчигдөр хилийн хориг тавих шийдвэр гарчихлаа. Та үүнд ямар байр сууринаас хандаж байна вэ?

-Би анхнаасаа ямар ч саад учруулаагүй. Дуудсан цагт нь очиж, шаардлагатай бүх мэдээлэл, материалыг гаргаж өгнө гэсэн. Дуудахад нь очихгүй байсан тохиолдол байхгүй. Эрүүгийн хуульд таслан сэргийлэх арга хэмжээ байдаг. Хувь хүний хувьд хилийн хориг тавих нь шаардлагатай арга хэмжээ байсан уу гэдэгт эргэлзэж байна. Манай өмгөөлөгч өчигдрийн гаргасан шийдвэрт давж заалдаж, гомдол гаргах төлөвлөгөөтэй байна. Хан-Уул дүүргийн 30, 40 мянган иргэний саналыг авчихаад зугтаад гараад явна гэж байхгүй. Хоёрдугаарт, миний хувьд ямар ч гэмт хэрэг үйлдээгүй. Зээлийн шийдвэр бол хамтын шийдвэр. Аль нэгэн зээлдэгчид ямар нэгэн давуу тал үүсгээгүй. Холбогдоод байгаа гэх зээлийг төлөөд 10 тэрбум үлдсэн байна. 10 гаруй тэрбумын хүү төлсөн байна. Тэгэхээр улсад их хэмжээний хохирол учруулсан гэдэг нь үндэслэлгүй гэж би үзэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт хувийн шалтгаанаар гурав хоног гадагшаа явсан. Явахаасаа өмнө АТГ-т албан ёсоор мэдэгдээд явсан. Түүнээс нууцаар хил даваад явсан зүйл байхгүй.

-Та яриандаа сошиалын дайралтууд, харлуулах мэдээлэл их явна гэдгийг дурдлаа. Энэ нь улс төрийн шинжтэй байж болох уу?

-Банкны тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуулийг хардаж байж болох юм. Ер нь улс төрийн шинж чанартай гэж харж байна. Сонгуулиас хойш л намайг ониллоо. Зөвхөн намайг харлуулах гэж сошиалаар ажил хийдэг хүмүүс байна. Харин би тэднийг миний PR-ийг үнэгүй хийж өгч байна гэж өөдрөгөөр харж байгаа. Буруу зүйл хийгээгүй учир үүнд эмзэглээд байх зүйлгүй. Харин гэр бүл рүү минь дайрахыг бол тэвчихгүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МҮЭХ ​Төрийн шийдвэрүүд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандлаа 33 минутын өмнө
Миланы өвлийн олимп угтcан загварын шоунд Монголын тамирчид оролцлоо 54 минутын өмнө
Морин хуурын чуулгыг оркестр болгосон сайд 2 цагийн өмнө
Ардчилсан нам:Багш, эмч нарын цалингийн асуудлаарх Засгийн газрын "залилан" 2 цагийн өмнө
Э.Наранбат дэлхийн цээж тооллын аварга цол хүртлээ 3 цагийн өмнө
Эцэг эх: Сард зургаан мянган төгрөг төлж хүүхэддээ сүү уулгаж байгаа нь боломжийн санагдаж байна​ 3 цагийн өмнө
Ломбард сарын 14 хувийн хүүтэй байна 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 4 цагийн өмнө
Орбитод усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт ашиглалтад орлоо 19 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Ясмин Фоуадыг хүлээн авч уулзлаа 21 цагийн өмнө
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа 22 цагийн өмнө
Сэргэлэн дэд станцыг энэ онд ашиглалтад оруулна 22 цагийн өмнө
Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хасжээ 22 цагийн өмнө
IPU-ийн хорооны Ерөнхийлөгчөөр О.Номинчимэг сонгогдлоо 23 цагийн өмнө
Халиа тошин долоон байршилд үүсчээ Өчигдөр
Нөөцийн махны худалдаачин: Мах нь байгаа хэдий ч иргэдийн үйл ойлголцол,оочир дараалал их байна Өчигдөр
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Реппер Тришна:Гохыг нь би биш нийгэм дарсан Өчигдөр