И-баримт системээс мэдээлэл устгаж, хахууль авсан мэргэжилтний хэргийг прокурорт шилжүүллээ

О.Шүрэнцэцэг
2022/05/31

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 5 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 114 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 78 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 639 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 622 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 2 хэрэгт нийт 11 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. АТГ-ын мөрдөгчид гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 4 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

 Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн хэргүүдээс дурдвал:

 

  • Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч А нь зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэх;

  • Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн нэгдсэн төвийн систем төлөвлөлтийн мэргэжилтнээр ажиллаж байсан Т нь хахууль өгөгч Х, Л нарын ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу НӨАТ-ын "И-баримт" систем дээр алдаа болон харагдаж байсан мэдээллийг өмнө нь татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Ж-ийн гуйлтаар устгаж, 60 сая төгрөг авсан гэх;

  • Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан Э нь удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй зөрчилд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч А нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэх;

  • Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б, нягтлан бодогч Т нар нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж тус цэцэрлэгт зах зээлийн үнээс өндөр үнээр бараа материал нийлүүлж 28,659,550 төгрөгийн хохирол учруулсан гэх;

  • Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн захирал О нь 2018 оны 06 дугаар сард тус сургуульд элсэн орох зарим хүүхдүүдийн эцэг эхээс хахууль авсан, тухайн эцэг эхчүүд нь хахууль өгсөн гэх;

  • Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтсийн Зам, замын байгууламж хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан А нь бусдаас хахууль авсан гэх;

  • Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн тасгийн хавдар хөнгөвчлөх эмчилгээний их эмч Б нь иргэн К-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг сунгуулан өгсний хариуд хахууль авсан гэх.

 

Эх сурвалж: АТГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МАН: Ардчилсан намтай хамтрахгүй гэх шийдвэрийг олонхийн саналаар гаргалаа 2 цагийн өмнө
МАН: Засгийн газрыг бие даан шинээр бүрдүүлэх эсэх дээр санал хураалт явагдана 5 цагийн өмнө
МАН: АН хамтарсан хэрнээ сөрөг хүчин шиг байгаад байна 7 цагийн өмнө
АТГ: О.Тэмүүлэн өнөөдөр байцаалт өгсөн эсэх талаар хэлэх боломжгүй 11 цагийн өмнө
М.Баярмагнай эмчээр ахлуулсан баг бамбай булчирхайн зангилаа авах дурангийн мэс заслыг амжилттай нэвтрүүллээ 14 цагийн өмнө
Ч.Номин: Энэ жил 200 орчим тэрбум төгрөгийн зээл олголтын 50 орчим хувь нь амралтын газар, жуулчны бааз руу чиглэнэ 15 цагийн өмнө
Ж.Амарсанаа: Манай бэр, хүү, ач нарын зургийг хүртэл гаргаад яриа өрнүүлээд байгаад би үнэхээр харамсаж байна 15 цагийн өмнө
Эмийн үйлдвэрийн газар 443 сая 520 мянган төгрөгөөс эхэлж 9.3 тэрбум төгрөгөөр зарагджээ 15 цагийн өмнө
Хүний эрхийн Үндэсний Комисс БНСУ-ын хилийн гомдол, мэдээллийг хүлээн авч байна 16 цагийн өмнө
​“Сайт_дээр_таны_зураг_байна” гэх утга бүхий хортой холбоос дээр бүү дараарай 16 цагийн өмнө
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах 2025 оны гэрээ байгуулсан байгууллагуудын жагсаалт гарчээ 16 цагийн өмнө
​Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан түймэрт 1650 га талбай өртжээ 16 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардчилсан нам засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй 16 цагийн өмнө
Т.Доржханд: ХҮН нам Засгийн газарт байх эсэхээс үл хамаараад хамтарсан засгийн газар цаашаа явах ёстой 17 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Засгийн газрыг авч үлдэхийн тулд хоёр триллион төгрөг зарцуулна гэсэн асуудал яригдаж байна 17 цагийн өмнө
М.Нарантуяа: Хүмүүс их зальтай болсон. Өөрийнх нь эрх ашиг хөндөгдөхөөр тэмцэгчийн дүрд хувирдаг 17 цагийн өмнө
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо 17 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно 17 цагийн өмнө
Ч.Ундрам: Хамтарсан намууд нэгдмэл байж чадахгүй байна 18 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 2682 боллоо 18 цагийн өмнө