Булган аймгийн Хутаг-Өндөр сум “Улсын тэргүүний сум”-ын батламж, шагналаа гардан авлаа

Н.Мижидмаа
2022/05/29

МУЗГ-аас улсдаа нийгэм эдийн засаг, хөгжлөөрөө тэргүүлсэн аймаг, сумдыг шалгаруулсан билээ. Өнөөдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сум “Улсын тэргүүний сум”-ын батламж шагналаа ёслол төгөлдөр гардан авлаа. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд МУЗГ-ын ХЭЗГ-ын дарга Н. Мягмар , ЗГХЭГ-ын референт Б. Гүнчинхүү, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн Ж. Бат-Эрдэнэ, Булган аймгийн ИТХ-ын дарга Д. Эрдэнэбат, Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан нарын аймгийн удирдлагууд, Хутаг-Өндөр сумын Засаг дарга П.Лхагва-Очир тэргүүтэй 16 сум ,1 тосгоны удирдлагууд Хутаг -Өндөр сумын ард иргэд оролцлоо. Хутаг-Өндөр сум бол Урантогоо, Жалавч, Тулга зэрэг байгалийн дурсгалт газар, тусгай хамгаалалттай Намнан, Бүтээл, Хантай зэрэг байгалийн ховор ургамал бүхий өндөр уул нуруудтай, Сэлэнгэ, Эгийн гол зэрэг Монгол орны томоохон гол мөрний ай савд нутагладаг үржил шим бүхий хөрстэй, мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой, байгалийн үзэсгэлэнт газар хийгээд түүхийн дурсгалт цогцолбор бүхий уудам газар нутагтай, эдийн засаг, дэд бүтцийн хөгжлөөрөө улсдаа тэргүүлдэг, Булган хангай нутгийн бүсчилсэн хөгжлийн жишиг сум билээ. Тус сум 1924 онд 3 баг 300 өрхтэйгөөр байгуулагдаж байсан бол өдгөө засаг захиргааны 5 багт 1607 өрхийн 5193 хүн ам оршин сууж байна. Үүнээс 52.5 хувийг залуучууд, 36.1 хувийг хүүхэд, 11.3 хувийг ахмадууд эзэлдэг. Хутаг-Өндөр сум Булган аймгийн баруун хойд хэсэгт 560.5 мянган га газар нутгийг хамран, хойд талаараа Тэшиг, зүүн талаараа Сэлэнгэ, зүүн урдуураа Бугат, урд талаараа Сайхан, баруун урд талаараа Баян-Агт, баруун хойд талаараа Хөвсгөл аймгийн Тариалан сумтай хиллэн оршдог. Тус сум нь Монгол улсын төвийн бүсийн босоо тэнхлэгийн авто замын сүлжээний Улаанбаатар-Орхон-Булган-Хөвсгөл аймгийг холбосон улсын чанартай хатуу хучилттай авто замын дагуу байрладаг бөгөөд хүн тээвэр, шуудан холбооны үйлчилгээг бүрэн үзүүлдэг. Эртний Уйгарын томоохон хот болох Бай-балык хотын туурь, Чингисийн унаганы зэлний гадас, Бичигт Биржин, Бичигт хад, Эгийн голын олон үеийн дурсгалт газрууд болон Их булаг, Улиатай, Наранбулаг зэрэг рашаан ус, Урантогоо, Намнан, Зэд Хантайн нуруу зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаа түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлж байна.



0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18