“Улаанбаатар марафон”-д оролцож буй шилдэг тамирчдыг танилцуулж байна

М.Төгөлдөр
2022/05/28

“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт үргэлжилж байна. Нийслэл хотын төв хэсгийг автомашины хөдөлгөөнөөс чөлөөлж, марафонд оролцогчид гүйхийн  сацуу иргэд чөлөөтэй зорчих, явган алхаж, дугуй, ролик, скүүтер унаж, биеэ чийрэгжүүлэх боломжийг олгосон билээ.  Энэ удаагийн “Улаанбаатар марафон-2022” олон улсын марафон гүйлт нь хоёр жил дамнан үргэлжилсэн цар тахлын дараах нийтийг хамарсан спортын анхны наадам болж байгаагаараа онцлог. Тиймээс ч гүйлтэд Монголын нэр хүндтэй тамирчдаас гадна гадаадын 26 орны 150 гаруй гүйгч, тамирчид оролцож байна.

“Улаанбаатар марафон-2022” марафонд оролцож буй дотоод, гадаадын нэр хүндтэй тамирчдын амжилтаас танилцуулъя.

Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Цэвээнравдангийн Бямбажав

Тэрбээр “Рио-2016”, “Токио-2020” олимпын наадам, “Лондон-2017”, “Доха-2019” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон, “Ороген-2022” Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан тамирчин юм.

Түүний марафон гүйлтийн дээд амжилт 2:16:18 сек.  

Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Дамбадаржаагийн Гантулга

Д.Гантулга “Рио-2016” олимпын наадам, 2014, 2018 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. “Ороген-2022” Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх аваад байна.

Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Баярцогтын Мөнхзаяа

“Рио-2016”, “Токио-2020” олимпын наадам, “Лондон-2017”, “Доха-2019” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогч, 3000м, 5000м, 10000м, хагас марафон, марафон гүйлтийн Монгол Улсын рекордын эзэн, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн таван удаагийн аварга, Монгол Улсын 20 удаагийн аварга, “Ороген-2022” Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан тамирчин. Түүний марафон гүйлтийн дээд амжилт 21095 м зайд 1:13:31 сек юм.

Кени Улсын бүтэн марафоны тамирчин Серой Андерсон Сайтоти

Итали Улсын “Венис-2021” марафонд 2:12:21 секундийн амжилтаар алтан медаль хүртэж байсан.  2020 онд Тайландад болсон “Amazing Thailand Marathon”-д 2:23:52 секундийн амжилтаар долдугаар байрт, “Шиамэн – 2020” марафонд 2:13:47 секундийн амжилтаар  наймдугаар байранд тус тус шалгарсан, Кени Улсын шилдэг тамирчдын нэг.

Кени Улсын бүтэн марафоны тамирчин Киура Денис Мугенди

Тэрбээр “Chi Zhou-2019” тэмцээний алтан медальт, Итали Улсын “Палермо-2021” марафонд 2:23:54 секундийн амжилт, 2016 онд болсон “Чунгчин” олон улсын тэмцээнд 2:21:05 секундийн амжилт үзүүлж, шилдэг 20-д шалгарсан тамирчин юм.

Казакстан Улсын бүтэн марафоны тамирчин Айгараев Султан  Арманулы

“Шымкент 2021” марафонд 01:15:23 секундийн амжилтаар хоёрдугаар байр, Албан ёсны марафон гүйлтийн 10 зай, “Алма-Аты” марафон, “Иссык-Куль марафон”,  “Астана марафон” зэрэг марафонд амжилттай оролцсон Казакстан Улсын шилдэг тамирчдын нэг.

Казакстан Улсын бүтэн марафоны тамирчин Скендир Дархан

Тэрбээр “Алматы 2022” хагас марафонд тэргүүн  байр, “Залуу гүйгч уралдаан 2022” марафонд   болон “Копа 2022” марафонд тус бүр гутгаар байр, “Шымкент -2021” марафонд  тавдугаар байр,  “Туркестан 2021” марафонд зургадугаар байрын шагнал хүртсэн Казакстан Улсын нэр хүндтэй тамирчин юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 14 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18