Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ

М.Төгөлдөр
2022/05/28

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийн баярын мэндчилгээг дэвшүүлсэн байна. Мэндчилгээнд "Дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлын төлөө амь биеэ үл хайрлан НҮБ-ын тугийн дор нэгдэн жагсаж, үүргээ нэр төртэй биелүүлж буй цэнхэр дуулгатнууд болон үе үеийн энхийг сахиулагчид Та бүхэндээ “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийн баярын мэндчилгээг дэвшүүлье.

Дэлхий нийтэд нүүрлэсэн “Ковид-19” цар тахал, түүний хор уршиг, олон улсын нөхцөл байдал, улс орнуудын үл итгэлцэл, зөрчил, мөргөлдөөн намжихгүй байгаа энэ хүнд цаг мөчид Монгол Улсын энхийг эрхэмлэсэн олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогыг хэрэгжүүлэх, дэлхийн бусад орнуудтай энх тайвнаар зэрэгцэн оршиход энхийг сахиулагчид Та бүхний гүйцэтгэж буй үүрэг, оруулсан хувь нэмэр нь юугаар ч үнэлшгүй үнэ цэнтэй гэдгийг дурдахад таатай байна.
“Зэвсэгт хүчний тухай”, “Цэрэг, цагдаагийн албан хаагчдыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулиудыг 2002 онд батлуулж, Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах, тэдний гүйцэтгэх үүргийг албан ёсоор хуульчлан баталгаажуулсан түүхтэй.
Улмаар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо, гүйцэтгэх үүрэг нэмэгдсэнтэй холбоотойгоор “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай” хуулийг 2010 онд Улсын Их Хурлаар шинэчлэн батлуулсан ба ингэснээр дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулах, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох эрх зүйн орчин улам боловсронгуй болсон билээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчин анх 2002 онд цэргийн 2 ажиглагч офицерыг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад илгээснээс хойш өнгөрсөн 20 жилийн хугацаанд дэлхийн халуун цэгүүдэд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд давхардсан тоогоор нийт 20,000 гаруй цэргийн алба хаагчийг илгээж, дэлхийн хамтын нийгэмлэг болон төр, засгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэжээ.
Өнөөдрийн байдлаар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд дэлхийн 119 орны 110 мянга гаруй энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Монгол Улс цэрэг хандивлагч орнуудын жагсаалтад 24 дүгээрт эрэмбэлэгдэж байна.
Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жил, Монгол цэрэг Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоогоо нэмэгдүүлж, эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа тоог 15 хувьд хүргэх, Түргэн байрлах хүчний рот, Инженерийн рот, Цэргийн хээрийн II шатны эмнэлгийг шинээр оролцуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах зэрэг олон ажлыг хэрэгжүүлнэ.
Манай цэнхэр дуулгатнууд дотроос Монгол цэргийн түүхэнд анх удаа эмэгтэй энхийг сахиулагч генерал цолтон тодорсон нь Монгол Улсын төр, засгаас тэдний хөдөлмөр зүтгэл, үйл хэргийг үнэлсэн төрийн хүндлэл, цаашдын ажил үйлсэд нь урам зориг, хариуцлага хүлээлгэсэн төрийн итгэл найдвар гэж үзэж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Даг Хаммаршельдийн “Энхийг сахиулах нь цэрэг хүний хийх ажил биш ч гагцхүү цэрэг хүн л үүнийг хийж чадна” гэсэн алдарт үгийн эзэн болж яваа цэнхэр дуулгат цэрэг дайчид Та бүхнийхээ энхийн төлөө ариун үйлсэд оруулж буй хувь нэмэр, бахархам үйл хэрэгт амжилт хүсэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Даян дэлхий амар амгалан байж, Монгол цэргийн сүр хүч, золбоо хийморь үеийн үед мандан бадрах болтугай" гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 1 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 1 цагийн өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 2 цагийн өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 3 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 4 цагийн өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 4 цагийн өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 5 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 6 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 7 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 7 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 8 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 8 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 8 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 2026/03/28