Б.Цогт-Очир: Сургуулийн бүсээс тамхи худалдаалах 500 метрийг 100 болгочихвол төсвийн орлого 1.7 тэрбумаар нэмэгдэнэ

М.Төгөлдөр
2022/05/27

Одоогоос хоёр долоо хоногийн өмнө /2022.05.16/ “Вейп хэрэглэгчдийн холбоо”-ноос "Цахилгаан тамхийг 21-ээс доош насныхны үнэмлэх шалгаж худалдаалахыг уриалж, мэдээлэл хийсэн билээ. Иймд бид “Вейп хэрэглэгчдийн холбоо”-ны олон нийттэй харилцах албаны ахлах менежер Б.Цогт-Очиртой ярилцлаа. 

-СУРГУУЛИАС 500 БИШ 100 МЕТРТ ТАМХИ ХУДАЛДААЛДАГ БОЛЖ ИЛҮҮ ХАРИУЦЛАГАЖУУЛМААР БАЙНА-

-Танай “Вейп хэрэглэгчдийн холбоо” хоёр долоо хоногийн өмнө уриалга гаргаж байсан.Хэд хэдэн яаманд албан бичиг хүргүүлсэн талаараа мэдээлэл өгөхгүй юу?

-Нийслэл болон хөдөө орон нутгийн 1379 гаруй худалдаа эрхлэгчийн гарын үсэг цуглуулаад ЭМЯ, Сангийн яам, ХЗДХЯ, ХХААХҮЯ болон БСШУБХ, НББХ гэсэн байгууллагуудад “Зөв шийдэл хариуцлагатай бизнес” үндэсний хөдөлгөөн нэрийн дор “Тамхины хяналтын тухай хууль”-ийг зөв хэрэгжүүлэх, хэрэгжихгүй байгаа зүйл заалтуудад нь саналаа тусгах байдлаар хандсан. Улмаар албан бичгүүдээ хүргүүлээд байна.

-Энэхүү албан бичигтээ чухам ямар асуудлуудыг хөндсөн юм бэ?

-Одоо мөрдөгдөж байгаа тамхины хяналтын тухай хуулийн 6.7.7-гоос 6.7.14 хүртэл “Сургуулийн бүсээс 500 метрт хүүхдэд тамхи худалдаалахгүй” гэх заалт байдаг. Энэ заалт өнөөдөр огт хэрэгжихгүй байгаа. Хэрэгжихгүй байгаа тул “500 метрийг 100 метр болгож өөрчлөөч ээ. Ингэхдээ 100 метр радиус дотор байрлах дэлгүүр, ТҮЦ-үүд сурагч хүүхдүүдэд тамхи худалдаалахгүй” байх заалтаа хатуу чанд мөрдөөсэй. Харин 500 метрт байрлах дэлгүүрүүд, бизнес эрхлэгчид нь сум, аймаг, дүүргийн Засаг дарга нартайгаа хариуцлагын гэрээ байгуулах хэрэгтэй. Тухайн хариуцлагын гэрээгээ зөрчвөл маш өндөр торгууль ногдуулах зохицуулалттай байх шаардлагатай байна. Үүнийг хэрэгжүүлэхдээ дэлгүүрүүд кассын хэсэг буюу худалдан авалт хийж буй хэсэгтээ хяналтын камер суурилуулах хэрэгтэй. Ингэснээрээ хүүхдэд худалдаалахгүй байх хяналтын хууль хэрэгжих юм. Монгол Улсад хууль бусаар тамхи ширхэглэн худалдаалж буй газруудын тоо эрс багасна гэж бид үзэж байна.

-Танай хөдөлгөөний гол зорилго юу вэ?           

-Бидний хөдөлгөөний гол зорилго хууль хэлэлцэж буй шат шатны албан байгууллага, яамдад дээр дурдсан албан бичгээ хүргүүлсэн. Тамхины онцгой албан татварын тухай хуульд тамхины хоруу чанар буюу бохь, никотинд онцгойлон анхаарч хорт хавдар үүсгэх зэргээс нь үүдэж өндөр татвар ногдуулдаг. Никотин нь донтуулагч, бохь нь хорт хавдар үүсгэгч. Гэтэл янжуур тамхинд ногдуулж буй онцгой албан татвар хэтэрхий бага. Тодорхой хэлбэл, нэг хайрцаг буюу 20 ширхэг янжуур тамхинд 845 төгрөгийн татвар авдаг. Энэ нь олон улсын жишгээс бага татвартай улсын тоонд ордог. Хөрш зэргэлдээ улс орнууд янжуур тамхиндаа 1700-гаас дээш төгрөгийн татвар ногдуулдаг. Хүн ардынхаа эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, тамхигүй орон болохыг зорьж буй Шинэ Зеланд улс 30 мянган төгрөгийн татвартай байх жишээтэй. Янжуур тамхинд агуулагддаг бохь нь хамгийн аюултай.

-ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 3500-4500 ГАРУЙ ЦЭГ ТАМХИ ХУДАЛДААЛЖ БАЙНА-

-Хичнээн цэгт тамхи худалдаалагдаж байгаа юм бол?

-Өнөөдрийн байдлаар 3500-4500 гаруй ТҮЦ, дэлгүүр, мини маркет, худалдааны төвүүд тамхи худалдаалж байна. Эдгээр газруудын ширхэглэн борлуулах үйл ажиллагаа ямар ч хяналтгүй явагддаг. Хүүхдүүд дуртай газраасаа очоод авчихдаг.  Ийм газрууд борооны дараах мөөг шиг олширсоор байгаа нь санаа зовоож байна. Тиймээс бид зөв шийдэл гаргах, бизнес эрхлэгчид хариуцлагатай байх шаардлагатай.

-Цахилгаан тамхины онцгой албан татвар манайд одоо дөнгөж яригдаж эхэлж байна. Янжуур тамхинаас илүү өндөр татвар ногдуулах нь хэр зөв юм бэ?

-Сая миний хэлсэнчлэн янжуур тамхинд бохь, никотин хоёулаа агуулагддаг. Харин цахилгаан тамхинд дан никотин агуулагддаг. Бохьгүй учир янжуур тамхитай адил татвар ногдуулах нь зохисгүй. Электрон тамхины хошуу 2 мл-ийн шингэнтэй. Зарим хөрш зэргэлдээ улсууд 1 мл тутамд нь 300 төгрөгийн татвар ногдуулдаг. Зарим нь огт татваргүй. Татваргүй байгаа шалтгаан нь нэгдүгээрт, бохь агуулаагүй, хоёрдугаарт, дам тамхидалтийг бууруулах ач холбогдолтой гэж үзсэн учраас тэр юм. Өөрөөр хэлбэл, никотиныг бууруулах замаар донтолтоос салгадаг гэж үздэг юм байна. Их Британи зэрэг хөгжингүй орнууд энэ жишгийг дагаж байгаа.

-Та бүхэн “21 нас хүрээгүй хүнд тамхи худалдаалахгүй байя, үнэмлэх шалгадаг болъё” гэх зөв зүйтэй уриалгыг гаргасан. Хэр дэмжигдэж байна вэ?

-Тамхи худалдаалахдаа иргэний үнэмлэхийг нь маш сайн шалгадаг байя гэж уриалж байгаа юм. 21-ээс дээш насны хүмүүст худалдаалаач ээ. Худалдаа эрхэлж буй цэгүүдийг хяналттай, хариуцлагатай болгомоор байна. Хэрэв хариуцлага алдаж хүүхдэд худалдаалсан тохиолдолд зөвшөөрлийг нь цуцлах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу маш өндөр торгууль ногдуулах хэрэгтэй. Улсын хэмжээнд энэ мэтчилэн зөв бодлого хэрэгжүүлээсэй гэж хөдөлгөөнийхөө албан бичигт дурдсан байгаа.

-ТАМХИ БОРЛУУЛЖ БУЙ ЦЭГҮҮД E-BARIMT ХЭВЛЭЖ ӨГӨХГҮЙ БАЙХ ЗАМААР ТАТВАРААС НУУГДДАГ-

-Сургуулийн бүсээс 500 метрт тамхи худалдаалах хэмжээг 100 болгочихвол ямар өөрчлөлт, үр нөлөө гарна гэж тооцоолж байна вэ?

-Сургуулийн бүсээс 500 метрт тамхи худалдаалах хэмжээг 100 болгочихвол төсвийн орлого 1.7 тэрбумаар нэмэгдэнэ. Нийслэлийн албан татвар 2 хувь, НӨАТ 10 хувь байдаг. Одоогийн байдлаар нууж зардаг зөвшөөрөлгүй цэгүүд e-barimt хэвлэж өгдөггүйгээс үүний татвар улсад орохгүй байгаа юм. Иймээс сургуулийн бүсээс 100 метрт тамхи огт худалдаалуулахгүй, харин 100-500 метрийн дотор маш сайн хариуцлагын гэрээ байгуулж худалдаалуулах шаардлагатай байна. Ингэснээр нэгдүгээрт, хүүхдүүдэд тамхи худалдан борлуулахаас сэргийлнэ, улсын төсөвт нэмэртэй. Энэ зохицуулалтууд хийгдээгүйгээс хүүхдүүдэд нууж хааж борлуулах, татвараас зайлсхийх сиймхий гараад байгаа юм. Ямарваа нэгэн зүйлийг хааж боосноороо сайжирдаггүй гэдгийг улс орнуудын жишгээс харж болно. Эдийн засгийн зохицуулалтуудыг хийж өгснөөр сайжирдаг. Тэгэхээр дээр дурдсан 845 төгрөг гэдэг татварыг нэмэгдүүлэх шаардлагатай. Хамгийн багадаа 1700-2000 төгрөг болгох ёстой. Үүнийг дагаад тамхи худалдаалах үнэ ч нэмэгдэнэ. Ингэснээр өндөр үнэтэй тамхийг хүүхдүүд худалдан авах боломжгүй болж эхэлнэ. Сургуулийн бүсээс 500 метр доторх дэлгүүрүүд нууж хаахгүй ил зараад эхэлбэл хараа хяналт нэмэгдэхээс гадна татвараа нууж хаахгүй улсад төлчихдөг болох юм. 

-Яагаад янжуур тамхийг онцолж байна вэ?

-Учир нь өнөөдөр янжуур тамхи хэт хямдхан бүтээгдэхүүн. Монгол Улсын зах зээлд дунджаар 3000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Нэг ширхгийн үнэ 500 төгрөг. Нэг хайрцгийг дундаа худалдаж аваад ширхэглэн хэрэглэчхэж байна. Нууцаар худалдаалж буй цэгүүдэд асар ашигтай байна гэсэн үг.

Энэ мэтчилэн хуулиас гадуур хяналтгүй явагдаж буй зүйлсийг цэгцэлж өгөөч ээ гэдэг үүднээс бид 1379 хүний гарын үсгийг цуглуулж хавсаргаад ярилцлагын эхэнд дурдсан хэд хэдэн яам, байнгын хороодод хүргүүлсэн.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Барс” захын хойд замд зам тээврийн ноцтой осол гарчээ 10 цагийн өмнө
Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана 11 цагийн өмнө
Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна 11 цагийн өмнө
Ирэх сарын 11-нд бүх нийтээр амарна 12 цагийн өмнө
Түймрийн хуурайшилт өндөр байгаа тул Богдхан ууланд зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа 12 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 13 цагийн өмнө
"Дугуйтай Улаанбаатар – 2025" өдөрлөг болж байна 14 цагийн өмнө
П.Сайнзориг: “Гадаадын зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх” хуулийн төсөл нь бусад хуультай зөрчилдөхгүй 14 цагийн өмнө
С.Гэндэнжамц: ЕБС-ийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ ирэх долоо хоногт эхэлнэ 14 цагийн өмнө
Улаанбаатарт 25 градус дулаан байна 15 цагийн өмнө
Ази тивээс анх удаа Монгол улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-тэй болно Өчигдөр
2025 оны Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа Өчигдөр
Л.Мөнхбаясгалан: Бид яагаад баялгаа ашиглаж чадахгүй, гаднынханд алдаад байгаа юм бэ? Өчигдөр
Х.Булгантуяа: Тэтгэврийн зээл нь хангалттай биш байхад тэтгэврийн зээлийг нь нэмж хязгаарлах нь буруу Өчигдөр
ШУУД: Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна Өчигдөр
БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцаадаг асуудалд анхаарал хандуулж ажиллана гэв Өчигдөр
Улаанбаатарт 17 градус дулаан байна Өчигдөр
Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 114 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ 2025/05/08
Э.Батшугар: Ахмадууд зээлээ хэдэн сараар авах нь өөрсдийнх эрхийн асуудал 2025/05/08
Р.Сэддорж: Хармагтайн ордыг онцгой ач холбогдолтой гэж үзэж байгаа бол стратегийн ордод авах л хэрэгтэй 2025/05/08