Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана

Б.Нямсүрэн
2025/06/25

Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хамтран ажиллана. Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевын Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр “Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Дотоод хэргийн яам хооронд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хамтран ажиллах протокол”-д гарын үсэг зурлаа.

Ингэснээр хоёр улсын дотоод хэргийн яамд хооронд хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдаалах, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэнэ.

Мөн энэ төрлийн гэмт хэргийн талаар харилцан мэдээлэл солилцох, урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр арга туршлагаа солилцох, хамтарсан сургалт семинар зохион байгуулна. Энэхүү баримт бичгийг байгуулснаар хоёр орны хууль сахиулах байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны хөгжилд тодорхой ахиц гаргах ач холбогдолтой гэж үзэж байна.

Түүнчлэн Архивын ерөнхий газар болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хууль зүйн яамны харьяа “Узархив” агентлаг хоорондын хамтын ажиллагааны тухай протокол”-ыг байгууллаа. Энэ хүрээнд хоёр улсын архивын байгууллагууд өөрсдийн сан хөмрөгийг түүх, соёлын баримтаар баяжуулах зорилгоор архивын менежмент, архивын салбарт нэвтрүүлж байгаа техник технологи, архивын баримт бичгийг сэргээн засварлах, хадгалахад ашиглаж байгаа арга ажиллагааны туршлагаа хуваалцана.

Мөн салбарын мэргэжилтэн харилцан солилцох, түүх, соёлын сэдвээр баримтат үзэсгэлэн, эрдэм шинжилгээний бага хурал, соёлын арга хэмжээ зохион байгуулах зэрэг асуудлыг тусгаад байна.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18