Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд 38 мянган чадварлаг инженер хэрэгтэй

М.Төгөлдөр
2022/05/27

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Засгийн газрын зарим гишүүний хамт ажиллаж байна. Тэрбээр тус аймгийн залуучуудын төлөөлөлтэй уулзаж, Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонсож ярилцлаа.  

Залуучуудын уулзалт дээр Ерөнхий сайд хөгжлийн хязгаарлагч зургаан хүчин зүйлсийг шийдэхийн тулд "Алсын хараа 2050" хөгжлийн бодлогын эхний 10 жил буюу 2030 он хүртэлх хугацаанд Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулав. Мөн тус аймгийн хөгжилд уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх авто болон төмөр замын хилийн боомтууд, хил холболтын  цэгүүд, уул уурхай, аж үйлдвэрийн цогцолборуудыг цогцоор нь хөгжүүлэхийн ач холбогдол, үүнд Өмнөговь аймгийн залуучууд хэрхэн оролцож үр шимийг нь хүртэх боломжтой талаар ярилаа. Мөн энэ эгзэгтэй цаг үед улстөржилт хэрэггүй, харин ч том зорилгын төлөө нэгдэж нийлж ажиллах нь илүү үр дүнтэй гэлээ.

Оюутолгой,  Тавантолгой, уул уурхайн бусад ордууд, аж үйлдвэрийн цогцолборуудыг түшиглэж ойрын жилүүдэд Өмнөговь аймгийг улсын чанартай гурван хотын нэг болгож хөгжүүлэх томоохон зорилтыг Засгийн газар бодит ажил болгохоор ажиллаж буйг онцлов. Цар тахал, ОХУ, Украины асуудлаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн хүнд сорилтыг Монгол Улс эрсдэл багатай давж гарахын тулд төр, хувийн хэвшил хамтарч уул уурхайн бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай байна. Уул уурхай, ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад тулгамдаж буй нэг асуудал нь мэргэжилтэй боловсон хүчний дутагдал учраас Өмнөговь аймагт инженерүүдийг бэлтгэхээр Засгийн газар шийдвэрээ гаргасан гэлээ.


 
Өмнөговь аймагт тулгамдаж байгаа усны асуудал, цалин хөлсний нэмэгдэл, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, ачаа бараа нийлүүлэлт тасалддаг хүндрэл, боловсролын индексийг дэлхийн жишигт хэрхэн хүргэх зэрэг цаг үеийн бусад асуудлаар залуучуудтай илэн далангүй ярилцаж, сонирхсон асуултад нь Засгийн  газрын холбогдох сайд нар хариуллаа.


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 14 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18