Бурхан багшийн их дүйчэн өдрийг угтан Ёс суртахууныг түгээе сэдэвт Тик ток видео бичлэгийн уралдааныг зарлажээ

М.Төгөлдөр
2022/05/27

Бурхан багшийн их дүйчэн өдрийг угтан нийтэд нээлттэй олон улсын эрдэм шинжилгээний хурал болон хүүхдийн баярын өдөрлөгийг зохион байгуулахаар болсон байна. 

 “Бурхан багшийн сургаал дэлхий дахинд” ОУ-ын эрдэм шинжилгээний хуралд:

  •  Азийн Буддист Энх Тайвны Бага хурлын Энэтхэг, Шри Ланк, Непаль, Вьетнамын үндэсний төвийн төлөөлөгчид,
  •  АНУ-ын Монтанагийн Их Сургуулийн Байгаль Орчны Түүхч, доктор Betsy Quammen,
  • Wolverine Foundation-гийн Гүйцэтгэх Захирал Rebecca Watters,
  • Асралт ТББ-ын УЗ-ийн гишүүн, зөвлөх Yuеli Minder болон МБШТ Гандантэгчэнлин хийд, МБШИх сургууль, МУИС-ын эрдэмтэн судлаач нар оролцоно.

Эрдэм шинжилгээний хурал 5-р сарын 28-ны бямба гаригийн 10:00 цагт МБШТ Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы А танхимд болно.

Эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулагчид:

  • Азийн Буддистуудын Энх Тайвны Бага Хурал,
  •  МБШТ-Гандантэгчэнлин Хийд,
  • Монголын Сүсэгтний Холбоо НҮТББ
  • Бурхан багшийн их дүйчэн өдрийг зохион байгуулах ажлын хэсэг

Хүүхэд багачуудад зориулсан өдөрлөгийг 6-р сарын 1-ний өдөр МБШТ Гандантэгчэнлин хийд дээр зохион байгуулна. Өдөрлөг олон нийтэд нээлттэй тул хүссэн хүүхэд бүр оролцох боломжтой.  Өдөрлөгөөр:

-          Эрийн гурван наадам

-          Уламжлалт тоглоом

-          Дугуй, скүтерны уралдаан

-           Шатар, даамны уралдаан

-          Спорт аяга өрөлтийн уралдаан

-          Баримлын шавраар бүтээл урлах тэмцээн

-          Зургийн уралдаан

-          Төвөд, хуучин монгол бичгийн цэвэр бичигтний уралдаан

-       Шүлэг, дууны уралдааныг зохион байгуулна. Мөн номын асар, хүслээ шивнэх асар болон урлагийн тоглолт, цэнгээнт үзвэр, дээд сургуулиудын театрчилсан тоглолт болох тул  хүүхэд багачууд, эцэг эх, асран хамгаалагч нарыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Мөн Бурхан багшийн их дүйчэн өдрийг угтан Ёс суртахууныг түгээе сэдэвт Тик ток видео бичлэгийн уралдааныг зарлаж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 14 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18