Цагаа урагшлуулах хууль баталсанаар агаарын бохирдол буурч, эрчим хүч ба түлш хэмнэгдэж татварын орлого нэмэгдэнэ

М.Төгөлдөр
2022/05/27

Цаг урагшлуулсан дэлхийн улсуудын түүх

Цагаа урагшлуулсан дэлхийн хамгийн анхны улсуудын нэг нь Их Британи улс юм. Британы улс 1916 онд анх энэхүү арга хэмжээг авсан ба хуулийг санаачлан лоббидож батлуулсан Виллам Виллат гэх барилгын бизнес  эрхэлдэг эр байжээ. Тэрээр 1905 оны 4 сард нэгэн өглөө морь унан давхиж явахдаа  нар эрт мандсан ч маш олон айлын хөшиг хаалттай айлууд унтаж байгааг хараад яагаад цагыг урагшлуулж болохгүй гэж анх бодсон гэдэг. Энэ үеээс тэрээр хувиараа ухуулах хуудас хэвлэн тарааж хууль тогтоогч нарт лобби хийж эхэлжээ. 1907 ба 1909 онуудад Британи улс зуны цагийн хуваарьт шилжих хуулийн төсөл боловсруулж парламентаараа хэлэлцүүлж байсан ч унаж байжээ. Харин 1915 онд Их Британи улс дайнд оролцсоноос нүүрс  дутагдаж ба эрчим хүчний хямралд оржээ. Хуулийг лоббидогчид  орой гэгээтэй байх нь нүүрсний хэрэглээг бууруулна хэмээн нотолж үр дүнд нь хууль батлагдан одоог хүртэл дэлхиийн баян орнуудын нэг Их Британи жил бүр цагаа урагшлуулж зуны цагийн хуваарьт шилждэг байна.

Монгол улс цагаа урагшлуулсанаар валютаар авдаг түлш  хэмнэнэ

Манай улс жилдээ 1 тэрбум гаран ам долларын түлш  гаднаас валютааар худалдан авдаг билээ. Тэгвэл бид жил бүрийн 4 сараас 10 сарын хооронд цагаа урагшлуулсанаар эдгээр түлшнээс 20  хувь хэмнэх буюу 200 гаран сая ам доллар хэмнэх тооцоолол байдаг. Манай улсын 330 гарын сумын дийлэнх нь дизель хөдөлгүүрээр эрчим хүч үйлвэрлэдэг ба цаг урагшласнаар  эдгээр дизель хөлөлгүүр хэмнэлт гаргаж иргэдийн эрчим хүчний хэрэгцээ буурах юм.

Монгол улс цагаа урагшлуулсанаар валютаар авдаг эрчим хүч   хэмнэнэ

Манай улс жилдээ 200 гаран сая  гаран ам долларын эрчим   гаднаас валютааар худалдан авдаг билээ. Тэгвэл бид жил бүрийн 4 сараас 10 сарын хооронд цагаа урагшлуулсанаар эдгээр  эрчим хүчийг авах валютыг 20  хувь хэмнэх ба мөн дотоодод үйлдвэрлэх эрчим хүчний хэрэглээ буурсанаар жилдээ эрчим хүчнээс 100 сая ам долларын хэмнэлт гаргах боломжтой.

Цагаа урагшлуулсанаар гэмт хэрэг буурна

Мөн эрт харанхуй болдог боловч иргэд илүү хөдөлгөөнтэй байдаг  7-10 саруудад шөнө жолоодлого багассанаар осол аваар буурдаг гадны судалгаанууд байдаг.

Тухайлбал гарцан дээр явган хүн осолд орох нь барууны өндөр настай жолооч ихтэй орнуудад буурдаг байна. Мөн дээрэм хулгай гэх мэт харанхуйд үйлддэг гэмт хэрэг буурдаг байна.

Цагаа урагшлуулсанаар  эдийн засаг сэргэдэг

Өдрийн гэгээтэй цаг уртассанаар хөдөлмөрийн бүтээмж сайжирдаг байна. Ийм учраас маш олон орны Худалдаа аж үйлдвэрийн тэнхимүүд зуны цагын хуваарийг лоббидог байна.  Манай улсын эдийн засаг Ковид19 цар тахалд нэрвэгдсэн энэ хүнд үед цаг урагшлуулах нь олон бизнес түүн дотроо үйлчилгээний бизнесүүдэд зуны цагт орлогоо нэмэгдүүлэх сайхан боломж олгоно.

Цагаа   нийтийн биеийн тамир сэргэж иргэдийн эрүүл мэнд сайжирдаг

Цаг урагшласнаар иргэд өглөө эрт болон орой гадаа гэгээтэй үед идэвхтэй хөдөлгөөнд оролцсоноор иргэд жингийн илүүдлээс хасах боломжтой болдог гэсэн судалгааг эрдэмтэд гаргажээ.

https://www.wnycstudios.org/po...

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 11 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 12 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 13 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 13 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 15 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 15 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 15 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 15 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 16 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 17 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 18 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28