Эмээлтэд махыг химийн бодист хольсон байж болзошгүй, бохир орчинд үйл ажиллагаа явуулж байсан “Эм Ди Си Пи” компанийн асуудлыг бид сурвалжилсан. Уг асуудлаар МХЕГ-аас тус компанийн мах болон хольсон гэх бодист 11 төрлийн шинжилгээ хийж, шинжилгээний хариу өнгөрөгч долоо хоногт эцэслэгдэн гарсан.
НМХГ-аас Эмээл дэх мах бэлтгэлийн газарт хийсэн лабаторийн шинжилгээний хариуг өнөөдөр танилцуулахаар болжээ.
Харин МХЕГ-аас “Эм Ди Си Пи” компанид зөрчлийн хэрэг үүсгэж шалгаж байна. Тодруулбал, тус компанийн агуулахад 150 орчим тонн махны зарим хэсэгт “ХКҮ” гэх шошготой мах байсан талаар мэдээлсэн. Уг шошгын асуудлаас үүдэж агуулахад буй махны эзэн холбогдогчийг тогтоохын тулд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж .
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна