УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

О.Шүрэнцэцэг
2 цагийн өмнө

Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2022.05.24) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлаас Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ (ТМЗҮ)-ний тухай хуулийн төслийг 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр баталсан. Энэ хугацаанд олон улсын татварын харилцаанд гарсан өөрчлөлт, татварын эрх зүйн шинэчлэл, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон тул дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа хуулийн төсөл санаачлагч хэллээ. 

Тухайлбал, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 75 дугаар зүйлд татварын албаны чиг үүрэгт татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хамааруулж, татвар төлөгч нь татварын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, эрхээ эдлэх талаар хуулиар зөвшөөрөгдсөн татварын мэргэшсэн зөвлөхийн туслалцаа, зөвлөгөө авах эрхтэй байхаар хуульчилсан. Татвар төлөгчийн энэхүү эрх хангагдах боломж өнөөгийн Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд хомс байна.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 4 зүйл, 47 хэсгээс бүрдэнэ.

Хуулийн төсөл батлагдсанаар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний зөвшөөрлийг хуулийн этгээд болон хувь хүнд олгох эрх зүйн орчин бүрдэх юм. Ингэснээр татварын суурь өргөжиж, төсвийн орлого нэмэгдэхийн зэрэгцээ татвар төлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах боломжтой болох юм.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь одоогийн мөрдөгдөж буй Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, Татварын ерөнхий хуулийн 6.1.12, 12.1.5, 12.1.10, 29.6, 41.12.1, 47.1, 75.4, 75.5, 77.7.11, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.14, 4.19 зэрэг заалтуудын хэрэгжилтийн хангах, мөн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тухайн салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, мэргэшсэн үйлчилгээгээр төрийн албаны үйлчилгээг хөнгөвчлөхөд чиглэжээ.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулиар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг зөвхөн хуулийн этгээд үзүүлдэг. Одоогийн байдлаар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 38 хуулийн этгээд бий. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх үүднээс татварын мэргэшсэн зөвлөхүүд хуулийн тодорхой нөхцөл, шаардлагыг хангасан бол татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх боломжийг нээх, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг хамгаалагдах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдийг тодорхой гүйлгээний талаарх мэдээллийг Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд мэдүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрхэн биелүүлж байгаад Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хяналт тавих талаарх зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Түүнчлэн энэ үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүй этгээд (2018 оны судалгаагаар 700-аад хуулийн этгээд, бас хувь хүн) үзүүлж буй нь далд эдийн засгийг тэлэхэд нөлөөлж, хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байгааг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тэмдэглэлээ.

Америк, Японд хуулийн этгээдээс гадна эрх бүхий /бүртгэгдсэн/ хувь хүн татварын тооцоолол хийж, татварын тайлан гаргадаг. Энэ үйлчилгээг татвар хураалт, хяналт шалгалтдаа бүрэн ашиглаж төрийн үйлчилгээг хөнгөвчилдөг. Татварын мэргэшсэн зөвлөх /zirishi/-H үйлчилгээний тусламжтайгаар төрийн татварын үйлчилгээний ачааллыг багасгах, татварын тайлангийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцуулах төдийгүй энэ үйлчилгээний гаргасан тайланг банкны системд зээл олгох үеийн нотолгоо болгодог нь олон улсын жишиг юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 4 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 5 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 7 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 7 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 9 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22