Хүдэр суманд алт олборлогч “Алтан төхөм" компанийг нөхөн сэргээлт хийгээгүй гэх үндэслэлээр ЦЕГ-аас шалгаж байна

Н.Мижидмаа
2022/05/24

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд алт олборлогч "Алтан төхөм" гэх компанийн алт олборлохоор ухсан нүхэнд үүссэн хиймэл нууранд өнгөрсөн жилийн наймдугаар сард 13 настай хүүхэд живж амиа алдсан. Хүүг живсэн газраас хэдхэн алхамын зайд "Алтан төхөм" компани үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдлыг бид сурвалжилсан.

Нутгийн иргэдийн хэлж байгаагаар тухайн компани нь 2016 онд алт олборлолт явуулж, газар сэндийчсэн ч нөхөн сэргээлт огт хийгээгүй талаар мэдээлж байгаа юм. Мөн голын ай саваас 50 метрийн зайд үйл ажиллагаа явуулах ёстой гэх хуулийн хэрэгжилт хангагдахгүй, Жалгын голын тархинаас хэдхэн метрийн зайд үйл ажиллагаа явуулж өрөмдлөг хийж байгаа юм. 

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Жалгын гол нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн ой мод, гол бүхий газар. Харамсалтай нь тус газарт алт олборлолт явуулж байгалийг сүйтгээд буй.

Алт олборлогч "Алтан төхөм" компанийг нөхөн сэргээлт хийгээгүй гэх үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн шалгаж байгаа аж. Бид уг асуудлаар үргэлжлүүлэн сурвалжилга, мэдээлэл бэлтгэн хүргэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 16 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 20 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18