Г.Ганболд: Хөдөөд залуу малчдыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай

М.Төгөлдөр
2022/05/19

УИХ-ын гишүүн Г.Ганболд өөрийн сонгогдсон тойрог болох Өвөрхангай аймагт ажиллаж, малчид, хөдөлмөр эрхлэгчидтэй уулзлаа. Малчдын хувьд малаас гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах тал дээр анхаарахыг бодлого тогтоогчдоос хүсэж байна. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Г.Ганболд “Малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох шаардлагатай гэж малчид үзэж байгаа. Ингэхийн тулд малын гоц халдварт шүлхий өвчинтэй далайцтай тэмцэх шаардлага байгааг хэлж байгаа юм. Жил болгон цөөн тооны мал вакцинжуулдаг. Гэтэл өвчлөл тухайн үедээ дарагддаг ч байнга шүлхий өвчин гардаг. Тиймээс улсын хэмжээнд дорвитой арга хэмжээ авч ажиллаж, халдварыг бүрэн дарах шаардлагатай байгаа талаар малчид онцолж байна. Малын гоц халдварт өвчинг байхгүй болгож чадвал, малын гаралтай бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх боломжтой юм. Түүнчлэн малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлд төрөөс анхаарал хандуулахыг малчид хүсэж байна.

Өвөрхангай аймагт жилд нэг сая малын арьс ширийг урьдчилан боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулсан. Мөн жилд 4000 тонн ноос боловсруулах үйлдвэр байна. Гурав, дөрвөн мах боловсруулах үйлдвэр бий. Харамсалтай нь цар тахлын нөлөөлөлтэй холбоотойгоор жигд ажиллаж чадахгүй байгаа. Тэгэхээр экспортыг нэмэгдүүлэхийн тулд хил гаалийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлээч гэдэг хүсэлтийг малчид тавьж байна” гэлээ.

Хөдөөд залуу малчдын тоо жил ирэх тусам цөөрч байгааг малчид онцолж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Ганболд “Хөдөөд залуу малчид байхгүй боллоо гэж малчид хэлж байна. Ерөнхий боловсролын сургууль төгссөн залуучууд бүгдээрээ их дээд сургуульд сурдаг. Төгсөөд хот, төв суурин газар ажилладаг. Тиймээс уламжлалт мал аж ахуйгаа авч явах, мал маллах залуучууд байхгүй болж байгааг малчид ярьж байна. Тиймээс төрөөс залуу малчдыг дэмжих, бага хүүтэй зээлээр малжуулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж залуучуудыг мал дээр гаргах бодлого хэрэгжүүлээч гэдэг асуудлыг тавьж байна. Малчдын тавьж буй энэ  асуудал зөв. Энэ асуудалд анхаарч ажиллана” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 14 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18