Г.Ёндон: “Петрочайна Дачин Тамсаг” компани олон улсын эрх зүйн зарчмыг бидэнд тавьж, татвар төлөхөөс татгалздаг

Н.Мижидмаа
2022/05/18

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Дорнод аймагт газрын тос олборлодог БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тосны нөөцийн  талаар ҮАБЗ-д танилцуулах үүргийг надад үүрэг өглөө.  

Улмаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Орд олборлох төлөвлөгөө гэж байдаг. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК жилд 1.5 сая орчим тонн газрын тос олборлох боломжтой ч сүүлийн жилүүдэд багасаж байгаа.Тухайн компани нь ойролцоогоо жилд 200 орчим тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлдэг. Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчилье гэсэн саналыг Монголын талаас удаа дараа тавьсан юм билээ. Тодорхой шийдэлд хүрч чаддаггүй. Хоёр талын байр суурь маргаантай байдаг. 1993 оны буюу анхны гэрээн дээр манай ЗГ АНУ-ын компанийг тодорхой татваруудаас чөлөөлсөн.  2005 онд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК АНУ-ын компанийг хувьцааг нь худалдаж авч, гэрээг бүх нөхцөлтэйгөөр нь шилжүүлж авсан. 1993 онд үеийн нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй. Тэр үеийн хүмүүсийг бас буруутгаад байж болохгүй. Монголд газрын тосны 21 гэрээ байдаг. Хайгуулын 17, ашиглалтын дөрвөн гэрээ бий. Бусад гэрээн дээр рояалтиг авч эхэлсэн. Бид 2012 онд батлагдсан татварын багц, газрын тосны хууль зэрэг шинэ хуулиудад нийцүүлнэ. Өөрөөр хэлбэл татвар авдаг болно. БНХАУ-ын тал сүүлд батлагдсан хууль хуучнаасаа дор нөхцөл байдлыг бий болгох бол хуучнаа мөрдөнө гэсэн олон улсын эрх зүйн зарчмыг бидэнд тавьж, татвар төлөхөөс татгалздаг. Харин уг асуудал олон улсын эрх зүйн зарчимд багтдаггүй гэж манайхаас үзэж байгаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 16 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 20 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18