АТГ: Баянхонгор аймгийн Засаг дарга Авлигын эсрэг хууль зөрчсөн нь тогтоогджээ

О.Шүрэнцэцэг
2022/05/17

Төрийн албаны зөвлөлөөс “Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт тавьж, хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авч ажиллахын зэрэгцээ зарим аймгийн удирдлагуудад удаа дараа үүрэг даалгавар өгсөөр байхад бусдад давуу байдал бий болгож байгаа асуудлыг шалгуулах”-аар Авлигатай тэмцэх газарт холбогдох мэдээллийг ирүүлсэн байна.

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нь Төрийн албаны зөвлөлөөс өгсөн удаа дараагийн шаардлагыг биелүүлэхгүй тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалтгүйгээр, мөн хуульд заасан шаардлага хангаагүй иргэн Э-г 2021 онд томилсон байна.

Хууль бус дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар удаа дараа хандсан байхад аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нь Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э-г үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө “эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлж, албан тушаалын гурван сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр” олгох шийдвэр гаргасан нь бусдад давуу байдал бий болгож улмаар Авлигын эсрэг хуулийг зөрчсөн болох нь шалгалтаар тогтоогдов.

Шалгалтын явцад Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нь өөрийн өмнө гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, Э-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Орон нутаг ялангуяа аймаг, сумдад төрийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод явуулах, иргэнийг хуульд заасан болзол журмын дагуу нийтийн албанд орох адил тэгш боломжоор хангахгүй байх зөрчлүүд гарсаар байна.

Цаашид нийтийн албанд томилогдож байгаа этгээдийг Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлага шалгуурыг хангасан иргэнийг томилох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах, холбогдох хариуцлагыг тооцож байх талаар орон нутгийн удирдлагуудад зөвлөмж, чиглэлийг хүргүүлэн ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 3 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 5 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 6 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 7 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 8 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 9 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22