Н.Учрал: Хариуцлагагүй албан тушаалтнуудаас болж “Капитал” банкны асуудал үүссэн, улиг домог болсон сэдэв биш

Л.Бямбажав
2022/05/13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учралын тавьсан Нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдлийн асуулгын хариуг сонсч байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал: НДС бол ард түмний хөдөлмөрлөсөн хөлсний дусал нийлж байж уг санг бүрдүүлдэг.Түүнээс биш төрийн мөнгө биш. 1995 оноос хойш шимтгэлд суурилсан тогтолцоонд шилжээд иргэд өөрсдөө шимтгэлээ төлдөг болсон. Гэтэл иргэдийн төлсөн шимтгэлээс бүрдсэн санг тодорхой хэсэг хариуцлагагүй албан тушаалтнууд, хувийн банкууд хүү амласных нь төдийд аваачиж хадгалуулснаас болж “Капитал” банкны асуудал үүссэн. Одоо улиг домог болсон сэдэв. Наадах чинь яах вэ гэдэг болжээ. “Капитал” банкинд байсан НДС-ийн 104 тэрбум төгрөг бий. Үүнээс 30.4 тэрбумыг барагдуулсан гэж та нар асуулгадаа  хариуллаа. Үлдсэн 73.9 тэрбум төгрөгийг хэзээ барагдуулах вэ. ЭМДС-д хадгалагдаж байсан 136 тэрбум төгрөг барагдуулалт ямар шатандаа байна вэ.

2015 онд “Капитал” банкинд НДС-ийн чөлөөт үлдэгдлийн 34 хувийг дан ганц тус банкинд хадгалж байжээ. Энд ашиг сонирхол байгаа биз. 2014 онд “Капитал”-д банкинд хадгалагдаж байсан 209 тэрбум төгрөг тус банкны активийн 25 хувийг эзэлж байсан ч та бүхний асуулгад “мөнгөн хадгаламж байршиж байгаа банкинд тавигдах шаардлага дотор мөнгөн хадгаламжийн хэмжээ нь тухайн банкны нийт активын 15 хувиас хэтрэхгүй”байна гэсэн журамтай. Гэтэл “Капитал” банкинд активын 25 хувийг эзлэх хэмжээний 209 тэрбум төгрөг дараа нь 2015 онд журмаа барихгүйгээр нэмэгдүүлээд 238 тэрбум төгрөгийг нэмэгдүүлсэн нь банкны активын 32 хувийг эзэлж байсан. Тэгэхээр тухайн үед НДЕГ-ын албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоор дээрх мөнгийг байршуулсан байна. Яагаад ингээд байршуулсан юм бэ. Тухайн үед НДЕГ-ын удирдлагууд, үндэсний зөвлөлд ямар албан тушаалтан байсан юм бэ. Гэтэл тэр буруутай этгээдийг 12 сая төгрөгөөр  төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаад иргэдийг хохироох юм уу. НДС-ийн мөнгөний  бүхэл бүтэн 32 хувийг  нэг банканд аваачаад хийчихсэн. Одоо энэ тал дээр ямар арга хэмжээг авч байна вэ?



хариуцлагагүй албан тушаалтнуудаас болж “Капитал” банкны асуудал үүссэн, улиг домог


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18