TIME: Б.Болор-Эрдэнийг МУ-ын Засгийн газрын хамгийн залуу лидер, технологийн салбарт эмэгтэйчүүдийн орон зайг нээж байна хэмээн онцолжээ

Л.Бямбажав
2022/05/13

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийг Time.com онцолж, Монгол Улсын Засгийн газрын хамгийн залуу лидер, технологийн салбарт эмэгтэйчүүдийн орон зайг нээж буй эрхэм хэмээн нэрлэжээ. Түүнийг анх 2020 онд Засгийн газрын ордонд ажилд ороход нь хамгаалалтын албаныхан түүнээс хэн нэгэн гишүүний туслах уу эсвэл жижүүр үү хэмээн асууж байв. Тэр аль нь ч биш байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын танхимын хамгийн залуу гишүүн бөгөөд улс орны дижитал шилжилтийг удирдахаар томилогдсон.

 Одоо Цахим хөгжил, харилцаа холбооны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж буй 29 настай Б.Болор-Эрдэнэ нь “Өөрийгөө байгаагааар нь хүлээн зөвшөөрүүлэхийн тулд илүү шаргуу ажиллах хэрэгтэй” хэмээн хэлжээ.

 Монгол орны хөдөө орон нутагт өсөж торнисон түүнийг өнөөгийн энэ амжилтад хүргэсэн зүйл нь бол шаргуу хөдөлмөр юм. Тэрбээр 14 настайдаа ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, 18 настайдаа их дээд сургуулиа төгссөн. Тэрбээр магистрын зэргээ Оксфордын их сургуульд нийтийн удирдлагын мэргэжлээр хамгаалсан бөгөөд Их Британийн Засгийн газар, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Мянганы сорилтын сан, НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудад ажиллаж байсан Монгол Улсын шилдэг залуу боловсон хүчин юм.

Б.Болор-Эрдэнэ нь Оксфордын их сургуульд хийсэн судалгаандаа үндэслэн төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-mongolia”-г санаачлан ажил хэрэг болгосон бөгөөд өнөөдөр төрийн 61 байгууллагын 657 үйлчилгээг иргэд давхардсан тоогоор 11 сая удаа цахимаар авч, 99.5 тэрбум төгрөгийн хэмнэлт бий болгосон байна.

“E-Mongolia” систем нь Эстони улсын цахим шилжилтийн туршлагад үндэслэгдэн хийгдэж буй ажил бөгөөд өнөөдөр иргэд веб сайт болон гар утасны аппликейшнаар дамжуулан төрийн үйлчилгээг цахимаар авч байна. Монгол Улсын энэхүү амжилтыг дэлхийн хөгжиж буй 10 гаруй улстай хуваалцаж, туршлага солилцож байгаа бөгөөд үүгээр дамжуулан Монгол Улсын мэдээллийн технологийн салбар дэлхийд танигдах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах бүрэн боломж бүрдэж байна.

Түүнчлэн бүс нутгийн тоон хуваагдлыг багасгах, технологийн салбар дахь жендерийн тэгш бус байдлыг бууруулах зорилгоор “Код бичих охидын хөтөлбөр”-ийг санаачлан орон нутгийн 30 охинд код бичих ур чадвар олгосон бөгөөд эдгээр охидууд өөрийн сурсан эрдэмээ бусдад хуваалцаж байна. 

Түүнийг дэлхийлд алдартай Forbes сэтгүүл болон World Economic forum-оос эрхлэн гаргадаг сэтгүүл тус тус шилдэг залуу удирдагчаар нэрлэж байсан удаатай.   

https://time.com/6174935/bolor-erdene-battsengel/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18