Ч.Ундрам: Банкны тухай хуулиудыг хамт өргөн барилцсан гишүүний хувьд энэ асуудлыг дэмжихгүй байна

М.Төгөлдөр
2022/05/12

УИХ-ын гишүүн Ч.Ундрам УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Банкны тухай хуулиудыг хамт өргөн барилцсан гишүүний хувьд энэ асуудлыг дэмжихгүй байна.

Уг хууль 2021 оны 1 сард батлагдсан. IPO (Initial Public Offering)-г 2022 оны 6 сарын 30-нд хийнэ. Монгол банк болон бусад банкуудад 1 жил 6 сар бэлдэх хугацаа байсан. Энэ хугацаанд Богд банк амжилттай IPO хийж 30 тэрбум төгрөг босгосон байна.

Олон улсын нөхцөл байдал үүнд ямар ч хамаагүй байхад 5 банктайгаа ярилцаад дарааллыг нь тогтоож чадахгүй байгааг гайхаж байна.

Маш олон залуучууд үүнд хөрөнгө оруулъя гээд бэлдчихсэн. Банкны засаглалыг сайжруулъя гэж уг хуулийг анх санаачилж баталсан.
Asset quality review (Активын чанарын үнэлгээ) -г IPO хийсний дараа хийлгэж болно.

Койн ч бас үүнээс огт өөр асуудал байхад яагаад ийм асуудал орж ирж байгааг огт ойлгохгүй байна. Голомт банк, Хаан банк хүсэлтээ өгчихсөн. Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк 2 хүсэлтээ өгөөгүй юм байна. Энэ 2 банк лоббидоод хойшлуулах хүсэлт гаргаад байгаа юмуу?

Активын чанарын үнэлгээг дараа нь хийчхэж болох байтал хамааралгүй үндэслэлүүд бичиж IPO-г хойшлуулах хүсэлт гаргаж байгааг ойлгохгүй байна. Бүтэн 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байхад ажлаа огт хийгээгүй байна" гэсэн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 14 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18