Хэнтий аймаг тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 30,0 сая мод тарьж, ургуулна


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж Хэнтий аймаг 2030 он гэхэд 30,0 сая мод тарьж, ургуулахаар төлөвлөсөн. Таригдах модны 80 хувийг ойжуулалтаар, 20 хувийг төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Тиймээс иргэдийн мод тарих идэвхи санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор Чингис хотод Эко хот-эрүүл орчин үзэсгэлэн яармагийг зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнд Батширээт, Биндэр, Өмнөдэлгэр сумдын сум дундын ойн ангиуд болон Хэрлэн сумын мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага, ААН-үүд модны тарьц суулгац, хүнсний ногоо, жимс жимсгэний үр үрсэлгээ, Хүлэмж, хүлэмжний тоног төхөөрөмж, Газар тариалангийн тоног төхөөрөмж  худалдан борлуулж байгаагаас гадна банкууд иргэдэд ногоон зээлийн мэдээлэл өгч, ХХҮГ ногоон ажлын байр хөтөлбөрт иргэдийг бүртгэж байна. Мөн 1кг гялгар уутаар 1 суулгац, 1кг хуванцар савыг 300 төгрөг, ашиглахгүй зай баттарейг ногооны үрээр авах худалдан авах эко худалдааг явууллаа. Түүнчлэн модны суулгац авсан иргэдэд элс, хар шороо, хөх бууцыг үнэ төлбөргүй олгосон байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 15 минутын өмнө
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 14 цагийн өмнө
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 15 цагийн өмнө
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 17 цагийн өмнө
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 17 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 20 цагийн өмнө
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 21 цагийн өмнө
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ Өчигдөр
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна Өчигдөр
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ Өчигдөр
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ Өчигдөр
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь Өчигдөр
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ Өчигдөр
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо Өчигдөр
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна 2026/10/06