Хэрэв Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Минжийн хангай, Нөмрөгт ан хийсэн бол "Эрүүгийн хариуцлага" хүлээх ёстой

Н.Мижидмаа
2022/05/11

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар орон нутгийн томилолтдоо онгоцтой явсан нь шүүмжлэл дагуулаад байна.

Түүнийг твиттер хуудаст шүүмжлэн бичсэн эмэгтэйд хариу хэлэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: "Чиний эзэн Элбэгдорж шиг чинь Азаргын голд хүүхнүүдтэй зугаалаагүй. Нөмрөг, Минжийн хангайд онгоцоор нисэж, пулемётоор амьтан хядаагүй, ажлаа хийж яваад ирсэн" хэмээн жиргэжээ.

Дээрх жиргээнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хариу өгөхдөө "Надад алдаж явсан үе бий. Хишиг хүртэж, хувааж байна гэж. Бахархах юм биш. Харамсдаг. Бурууг сануулж, шүүмжилж буй хүмүүсээс уучлалт хүсье. "Пулемёт, онгоц, шалдан.." бол хэтрүүлэг. Иргэдийнхээ санал бодолд хүндэтгэлтэй хандаж, асуудлыг нь шуурхай шийдэхийг эрх баригчдаас хүсье" хэмээн жиргэжээ.


Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Нөмрөг, Минжийн Хангайд амьтад хядаж, ан хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн утгатай жиргээ нь анхаарал татаж байгаа юм.

Нөмрөг нь Дорнод аймгийн Халх гол суманд байрладаг Дархан цаазат газар. Дархан цаазат газарт ан хийх хуулиар хориотой.
Харин Минжийн Хангай гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газарт ордог эсэх, ан хийх боломжтой эсэхийг тодрууллаа.
Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад: Минжийн Хангай нь Хан хэнтийн дархан цаазат газарт багтдаг.  Хан хэнтийг 1992 онд дархан цаазат газар болгож,  2012 онд УИХ-ын 57 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад оруулсан.Энэ улсын хамгаалалттай газар учраас ан хийх нь хориотой.  Минжийн Хангай нь ойн бүс учраас жийпээр ч явахад бэрхшээлтэй газар. Учир нь Дархан цаазат газрын гурван хувийг л тал хээр эзэлдэг. Улсын тусгай хамгаалалттай газар ан хийсэн нь нотлогдвол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ. Дархан цаазат газарт ан хийх ямар ч зөвшөөрөл гэж байхгүй. Галт зэвсэг ч оруулдаггүй газар шүү дээ. Нэгэнт батлагдсан хуулийг Ерөнхийлөгч нь ч дагах ёстой шүү дээ.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 16 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 20 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18