Б.Минжүүр: Iphone гар утастай болохыг хүсдэг хүүгийнхээ мөрөөдлийг аав, ээж нь биелүүлсэн

Н.Мижидмаа
2022/05/11

Хүүдээ iphone бэлэглэж гэнэтийн бэлэг барьж, хүү нь баярлан уйлж байгаа хайр татсан бичлэг олон нийтэд ихэд хүрээд буй юм. Бид хүүдээ гэнэтийн бэлэг барьсан ээж Б.Минжүүртэй цөөн хором ярилцлаа.

Танайх Сэлэнгэ аймагт амьдардаг юм уу?

-Сэлэнгэ аймгийн Ерөө суманд амьдардаг. Хүү маань Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бямбаагийн нэрэмжит 12 жилийн наймдугаар ангид сурдаг, Б.Давааням гэдэг. Доод талынх нь дүү 11 настай тавдугаар анги, бага дүү 5 настай. Хүү маань хоёр дүүгээ сайн хардаг. Дээрээ хоёр ахтай миний хүү айлын дундах хүү. 

Хүү нь өмнө нь утас авах талаар ярьдаг байсан юм уу?

-Миний хүү өмнө нь s7 барьдаг байсан. Утас нь жаахан муудчихсан байсан болохоор iphone барьж үзэх юмсан гээд ярьдаг байсан юм. Ээж, аав хоёр нь ярилцаж байгаад iPhone 7 Plus авч өгсөн. Хүү маань анх удаа утас бэлгэнд авсан болохоор баярлаад уйлсан байх.

Хүү нь гэрийнхээ бүх ажилд тусладаг гэж байсан?

-Тийм, гэрийнхээ бүх ажилд туслана. Гэрээ цэвэрлэнэ, хоолоо хийнэ, усаа авна, хоёр дүүгээ харна. Миний хүү чинь мундаг ажилтай хүү.

Хүү нь их зөөлөн, хөөрхөн хүү байсан хүмүүжил, хандлагад нь ээж, аав нь яаж анхаардаг вэ?

-Хүмүүжилд нь айхтар санаа зовдоггүй. Учир нь хүүхэд бол аав, ээжийн тусгал. Өөрсдөө л үлгэр дууриал болохыг хичээдэг.  
 Цаг, зав гаргаж ярилцсан танд баярлалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18