Бүрэн эрх нь дуусч, хаврын чуулганаар эгүүлэн татагдах Элчин сайд нар

Л.Бямбажав
2022/05/11

Монгол Улсаас 32 улсад  Элчин сайдын яам, 14-т нь Ерөнхий консулын газар ажилладаг. Үүнээс өнгөрсөн онд зургадугаар сард 25 орны Элчин сайд нарыг шинээр томилсон. Тэгвэл энэ хавар хоёр орны Элчин сайдын бүрэн эрх нь дуусч байна. Тодруулбал, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ядмаагийн Ариунболд, Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбадаржаагийн Батжаргал нарын бүрэн эрх нь дуусгавар болж байгаа юм. 

 Дипломат албаны тухай хуульд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын бүрэн эрхийн хугацааг гурван жил гэж заасан байсныг 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дөрвөн жил болгож өөрчилсөн байдаг. Элчин сайд Я.Ариунболд, Д.Батжаргал нар  2018 онд томилогдож байсан тул ийн хугацаа нь дуусч нутаг буцах дөхжээ.

У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон даруйдаа өмнөх жилүүдэд нь гацаад байсан Элчин сайд нарын томилгоог явуулж, 25 оронд суух Элчин сайд нарыг нэгэн зэрэг томилж байв. Тэгвэл хамгийн сүүлд буюу энэ оны эхэнд Монгол Улсаас  БНСУ-д суух  Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг, Монгол Улсаас Кувейт Улсад суух Элчин сайдаар П.Сэргэлэнг,  Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Гэрэлмаа нарыг тус тус томилсон.

Харин энэ хаврын чуулганаар багтааж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон болон Канад улсад суух шинэ Элчин сайд нарын нэрийг УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ.  Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбадаржаагийн Батжаргалын хувьд  ЭСЯ-нд 12 жил ажиллаж буй "дархлагдчихсан" нэгэн гэдэг. 2016 оноос эхлэн  Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байгаад улмаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед буюу 2018 оны тавдугаар сард Элчин сайдаар томилогдсон.  


Элчин сайд Д.Батжаргалын ажилласан байдал:

  • 1989 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль
  • 1995 онд Япон Улсын Токиогийн их сургууль
  •  2002 онд Япон Улсын Васедагийн их сургуулийг тус тус төгссөн
  • “Тэргүүн шадар” дипломат цолтой. 1989-2002 онд Улсын банкны ерөнхий хороонд програм зохиогч, төслийн удирдагч, эдийн засагч, Зээлийн мэдээллийн сангийн ахлах ажилтан,
  •  2002-2006 онд Япон Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа, эдийн засаг хариуцсан зөвлөх, 
  • 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Гадаад бодлогын референт, 
  • 2007-2009 онд ҮХЯ-ны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга, 
  • 2009-2011 онд Япон Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа эдийн засаг хариуцсан зөвлөх,
  •  2011-2012 онд Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консул,
  •  2013-2014 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, стратегийн газарт зөвлөх, 2014-2016 онд тус яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газарт зөвлөх,
  •  2016 оны наймдугаар сараас Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр,
  • 2018 оны тавдугаар сард Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдаар томилогдсон. 

Канад улсад суугаа Элчин сайд  Я.Ариунболдын тухайд мөн л 2018 онд томилогдсон бүрэн эрхийн хугацаа нь дуусч байна. 

Элчин сайд Я.Ариунболдын ажилласан байдал:

  • 1995 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 
  • 2003 онд Япон Улсын Кюүшү их сургууль, 
  • 2005 онд Компьютерийн техник, менежментийн сургуулийг тус тус төгссөн, "
  • Тэргүүн шадар” дипломат цолтой. 1996-2000 онд ГХЯ-ны Консулын газарт атташе, 
  • 2000-2002 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа ЭСЯ-нд атташе, 
  • 2002-2008 онд ГХЯ-ны Консулын газрын дэд захирал, 
  • 2008-2011 онд БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга, 
  • 2011-2013 онд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг хотод суугаа Ерөнхий консул,
  •  2013-2014 онд ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт зөвлөх, 
  • 2014-2016 онд  тус яамны Гадаад сурталчилгаа мэдээллийн газрын дэд захирал, 
  • 2016 оны 08 дугаар сараас Консулын газрын захирлаар ажиллаж байгаад Канад улсад суух Элчин сайдаар томилогдож байв. Төрийн болон дипломат албанд 22 жил тус тус ажиллажээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18