Н.Оюунзул: Согтуу жолоочийн буруугаас болж нөхөр маань суга таяганд орж, хөдөлмөрийн чадвараа алдчихаад байна

Н.Мижидмаа
2022/05/08

Энэ оны нэгдүгээр сард том машин барьдаг байсан 33 настай эрэгтэй харамсалтай ослын улмаас суга таяганд орж, хөдөлмөрийн чадвараа алдсан байж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Тавантолгой-Чойр чиглэлийн замд чиргүүлтэй тээврийн  машин  шлаанз машиныг  мөргөсөн байна. Тухайн үед осол гаргасан жолоочоос драйгер үлээлгэхэд 0,81 хувийн согтолттой гэж гарсан ч цагдаагийн байгууллагаас гурван цагийн дараа драйгер үлээлгэж эрүүл гэж гаргасан талаар осолд өртсөн залуугийн эхнэр Н.Оюунзул ярьлаа. Мөн шүүх эмнэлэг нөхрийнх нь гэмтлийн зэргийг тогтоохдоо алдаа гаргаж, copy paste хийж хүндэвтэр гэмтлийг хөнгөн гэж андуурч гаргасан хэмээн ярьлаа.

 Сайн байна уу? 

-Сайн, сайн байна уу?

Тухайн үед нөхөрт нь тохиолдсон зүйлийг эхнээс нь ярьж өгөхгүй юу? 

-Миний бие Н.Оюунзул нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд багш ажилтай.  Нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Бид гэр бүлийн амжиргаагаа дээшлүүлэхийн тулд өөрийн амьдардаг хашаа, байшингаа барьцаалан банкнаас зээл авч, хувийн шланз машин худалдан авсан. Худалдан аваад дөнгөж, гурав дахь тээврээ хийж явахдаа буюу 2022.01. 21 өдөр Тавантолгой- Чойр чиглэлийн  замд хятад эзэнтэй монгол захиралтай “Эко глобал” компанийн согтуу жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болж, онц ноцтой зам тээврийн осолд өртөж, хөдөлмөрийн чадвараа урт хугацаанд алдсан.

Тухайн үед юу болсон юм бэ? 

 -Нөхрийн өөдөөс давхар чиргүүлтэй ногоон машин мурилзаад яваад байсан юм билээ. Тэр үед нь манай нөхөр зогсож байтал эгц өөдөөс нь ирж мөргөсөн. Нөхөр маань сандраад хойд ор руугаа үсэрсэн боловч,  хоёр хөлөө татаж авч чадалгүй хавчуулсан. Цуг явж байсан жолооч нар болон хэргийн газар ирсэн бусад жолооч нар тусалж,  хавчуулагдсан машин дотроос хоосон машинаар кабиныг татаж, хүнээ гаргасан. 

   Нөхрийнх нь биеийн байдал ямар байна? 
-Тухайн үед эмнэлэгт түргэний машинаар авчирсан. Мөн манай нөхрийн согтолтын зэргийг тогтоохын тулд драйгер үлээлгэж,  мөн цусны шинжилгээ авсан. Ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон. 

  Тухайн жолооч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм уу, эсвэл машин нь эвдрээд осол гаргасан юм болов уу? 

-Тухайн компанийн ХАБ-ын ажилтан хэргийн газар ирмэгцээ драйгер үлээлгэж, жолоочийнхоо согтолтын зэргийг гаргахад 0,81-ийг зааж байсан. Гэтэл нөгөө жолоочоос ийм арга хэмжээг цагдаагийн газар аваагүй. Хэрэг гарснаас хойш олон цагийн дараа тухайн жолоочийг үлээлгэж эрүүл байсан гэсэн дүгнэлт гаргасан. Надад бичлэг нь ч  байгаа. Энэ том сумын цагдаагийн хэлтэс бүтэн сум дундын цагдаагийн хэлтэс байж ямар нэгэн хэргийн газар очоод хойшлуулашгүй хийгдэх ёстой үйл ажиллагаагаа хийгээгүй. Энэ талаар асуухад би үлээлгэх ёсгүй гээд хариуцах хүн олдоогүй. 

Одоо хэрэг нь шалгагдаж байгаа юу?

  -Өмнөх байцаагчаас хэрэг юу болж байна гэж асуухад болоогүй шалгаж байна гээд удаашруулаад байсан юм. Харин саяхан энэ хэрэг дээр ажиллаж байсан мөрдөгч нь солигдож, хэргийг прокурорт шилжүүлсэн. Гэхдээ шүүх хурал нь хэзээ болох нь тодорхойгүй байна.

Нөхрийнх нь онош юу гэж гарсан бэ?

- Булууны урд талд нь цөмрөлт үүссэн. Шаант хэсэгтээ ясны хавантай. Дунд чөмөг болон булуунд бага хэмжээний ясны эдийн хавантай гэж гарсан. Нөхөр маань  өвчиндөө шаналж нойргүй хонодог. Ядаж байхад өдөр шөнөгүй нэхэгдэж байгаа өр зээлэнд гэр бүл минь өвдөг сөхөрч байна.Ирээдүйгээ бодож, банкны зээлээ хугацаа алдалгүй төлөх гэж хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө авсаар одоо авах ч хүнгүй өрний сүлжээнд орсон. Нөхөр маань 33 настай. Хийж бүтээх, хөдөлмөрлөх насан дээрээ насан туршдаа хазгар нэгэн болж хувирлаа. Манай ам бүл зургуулаа. Нөхөр маань ингээд өвдчихөөр цаашид яаж амжиргаагаа залгуулна даа л гэж бодож байна. 

Шүүх эмнэлэгт үзүүлсэн үү?

   - Шүүх эмнэлэгийн дүгнэлтийг хоног тоолон хүлээсээр танилцахад хөдөлмөрийн чадвараа алдаагүй, гэмтлийн зэрэг хөнгөн гэж гарсан. Босож шээж ч чадахгүй байгаа хүн шүү дээ.  Шүүх эмнэлэгийн дүгнэлт бодит биш байсан учраас дахин гаргуулах хүсэлтийг бичгээр илэрхийлсэн. Хэд хоногийн дараа шүүх эмнэлэгийн эмч нь манай нөхөртэй утсаар холбогдож, “таниас уучлал хүсч байна, бид дүгнэлт бичихдээ copy, paste хийдэг. Ингэж copy, paste хийх явцад алдаа гарсан байна. Таны гэмтлийн зэрэг хөнгөн биш хүндэвтэр гарсан байна шүү” гэж хэлсэн.  Бүхэл бүтэн аймгийн шүүх эмнэлэг ингэж ажлаа хийж байна шүү дээ. Ядаж шүүх цагдаа нь хэргийг үнэн зөв шийдэж өгөөсэй гэсэн найдлагатай л сууна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 8 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 8 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 9 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 9 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 10 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 10 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 23 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 2025/07/03