Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын суурь хучилтыг долдугаар сарын 10-н гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байна

О.Шүрэнцэцэг
2022/05/07

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тавдугаар сарын 6-нд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын нэг, хоёрдугаар багцад хийж буй ажлын гүйцэтгэлийг газар дээр нь үзэж  шаардлагатай үүрэг, чиглэлийг өглөө.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багцын аруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто зам/ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн хэсэг өнгөрсөн онд хучилтын ажил дуусч хөдөлгөөнийг нээсэн бөгөөд одоогоор заслын ажлыг хийж байна.

Харин тус багцын Европын сэргээн босголт хөгжлийн банкны  санхүүжилтээр Арж капитал ХХК-ийн гүйцэтгэж буй ажлын гүйцэтгэл 49,93 хувьтай хийгдэж байна. Ажлын талбайд 256 хүн хүч, 59 техник, тоног төхөөрөмж байршин ажиллаж байна.

Гүйцэтгэгч компанийн төлөөлөл, нэгдүгээр багц дээр цементээр бэхжүүлсэн суурийг дуусгаж, асфальтбетон хучилтыг тавдугаар сарын 20-н гэхэд эхлүүлнэ. Замын суурь хучилтыг долдугаар сарын 10-н гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаагаа сайдад тайлбарлав.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн багц 2 болон 4 дүгээр хэсгийн гүйцэтгэгч компани тодорхой шалтгааны улмаас зам барилгын ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болж, барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2020 онд цуцалсан. Дараагийн гүйцэтгэгчийг сонгох тендер зарлаж багц 2 дугаар хэсгийн /Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам/гүйцэтгэгчээр шалгарсан “Арж капитал” ХХК-тай  2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ байгуулж барилгын ажлыг эхлүүлсэн.

Арж капитал ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Батбаяр хэлэхдээ,  хоёрдугаар хэсгийн ажлын  гүйцэтгэл 21 орчим хувьтай байна. Нийтдээ 300 гаруй ажилтан, 8 үйлдвэр завод, 90 гаруй техник тоног төхөөрөмжтэйгээр ажиллаж байна. Гэрээ байгуулснаас хойш 3,9 км асфальтбетон, 9,5 км замд суурийн ажлыг хийгээд байгаагаа дуулгалаа.

Харин хоёрдугаар багцын Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр ажиллаж буй Жунмей инженеринг групп ХХК-ийн  ажлын гүйцэтгэл 25 орчим хувьтай, 100 гаруй ажилтан 56 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.  

Сайд Л.Халтар “Нэг, хоёрдугаар багцын далангийн ажил сайн явж байна. Хоёрдугаар багцын дахин гэрээ байгуулсан хэсэгт ажиллаж буй Арж капитал ХХК-д 7 дугаар сарын 10 гэхэд хамгийн их тоосжилттой Баянчандмань сумын төв дайрсан 20 гаруй км авто замын хучилтыг дуусгах чиглэл өглөө. Гүйцэтгэгч компани ч дуусгах боломжтой гэсэн хариутай байгаа нь сайн.

Хоёрдугаар багцын Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр барилгын ажлыг гүйцэтгэж буй Жунмэй ХХК-ийн далангийн ажил хэвийн үргэлжилж байгаа хэдий ч гүүр, хоолойн ажил удаашралтай байна. Тиймээс гүйцэтгэгч болон зөвлөх компаниудад удаашралтай байгаа ажлууддаа анхаарч ирэх 7 хоногийн энэ өдөр гэхэд ажлын хоцрогдлыг барагдуулах үүрэг чиглэл өглөө” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 4 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 6 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 7 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 8 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 9 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 10 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22