Путины Баттулгад тусгаар тогтнолоо алдахгүйн төлөө тэмцэцгээе гэв

Л.Бямбажав
2022/05/06

Нийслэлийн Ардчилсан намын /АН/ дарга Э.Бат-Үүл өнөөдөр /2022.05.06/ мэдээлэл хийлээ. Тэрбээр "Х.Баттулга Монголыг Беларусь шиг болгох гэж байна гээд "Монголоо Беларусь Болгохгүй!" цуглаан зохион байгуулах талаар мэдэгдэв.



Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн АН-аас гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна 

Монголын Ардчилсан намын эрхэм үнэт зүйлийн суурь нь үндэсний эх оронч үзэл юм гэдгийг сануулах түүхийн эгзэгтэй цаг мөч ирснийг ард түмэндээ хандан Нийслэлийн Ардчилсан нам сонордуулж байна.

Путины Украин улс руу халдсан түрэмгийлэл дэлхийн ардчилалд зарласан дайн, ингэхдээ өөрийн хөрш ардчилсан жижиг улсуудын ардчиллыг устгах зорилготой дайн болох нь өдгөө улам бүр толдорхой болсоор байна.

Орос улсын хөрш жижиг улсуудад дарангуйллын дэглэм тогтвол өөрт нь дуулгавартай захирагдах дагуул тоглоомын улс болно гэдгийг Беларусийн туршлагаас Путин олж харсан юм. Тэгээд ардчилсан Украиныг Беларусь мэт болгохын тулд тус улс руу халдан түрэмгийлсэн билээ.

Үүгээр ч зогсохгүй Путин хөрш Монголын ардчиллыг "шүдэндээ зуун", чадвал устгах хүсэл зорилготой байна. Энэ зорилгоо манай улсад сууж байгаа Элчин сайдаараа дамжуулан эрээ цээргүй илэрхийлэв.

Монголд биологийн зэвсэг үйлдвэрлэж байгаа мэтээр гүжирдсэн цуурхал тараав. Боломж гарвал биологийн зэвсгийг нь устгах нэрийдлээр "цэргийн ажиллагаа" гээчээрээ манайд халдах гэсэн алсын санаа агуулсан юм биш биз хэмээн хардахаар балмад загнав.

Путины санаархлыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа Оросын Элчин сайд ганцаараа биш ээ. Түүнийг дэмжиж, Путины "тавдугаар цуваа" болон хөдлөхөд бэлэн монгол хүн цөөнгүй байна. Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуунаас авахуулаад Ардчилсан намын нэрийг барин, улс төрийн үйл ажиллагаа явуулж буй ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын нөлөө бүхий хүмүүс уг тавдугаар цувааны манлайд зогсож байна. Дэлхийн ардчилсан үзэлтэй хүн бүхэн Путины түрэмгийллийг эсэргүүцэж байхад Х.Баттулга, Л.Эрдэнэчулуун нар харин уг түрэмгийллийг улайран дэмжиж байна.

Х.Баттулга Путины "тавдугаар цувааг" манлайлаад зогсохгүй Путинчүүдээ манай намд их хэмжээгээр шургуулж, Ардчилсан намын жирийн олон гишүүнийг төөрөлдүүлэн, намын үйл хэргийг гажуудуулж байна. Тэрбээр ардчилсан намыг бүхэлд нь Путины "тавдугаар цуваа" болгон ашиглах замаар Монголыг Беларусь болгох даалгаврыг эздээсээ авсан бололтой.

Монголыг Беларусь болгох Х.Баттулгын үйл хэргийг гүйцэлдүүлэхэд бэлэн төрийн тусгай албан хаагчид прокурорын болон цагдаагийн байгууллагын удирдлагад ажиллаж байгаа нь Путины түрэмгийллийг эсэргүүцсэн залуусын үйл ажиллагааг мөрдөн мөшгиж, байцаан дарамтлаж байгаагаас бас харагдлаа.

Монголын прокурор, цагдаа Путины хүчний байгууллага шиг увайгүй загнан, улсынхаа Үндсэн хууль, хуулийг уландаа гишгэсэн нь Монгол Улсын бүрэн эрхт байдал руу халдсан тэвчиж болшгүй жигүүртэй хэрэг. Ийм хүмүүс манай төрийн албыг хаших эрхгүй билээ.

Иргэд ээ! Ардчилсан намын гишүүд ээ!

Монголын Ардчилсан нам бол улс орноо Зөвлөлтийн колоничлолоос чөлөөлөх түүхийн дуудлагаар бий болсон нам билээ. Тийм болохоор үндэсний эх оронч үзэл манай намын тулгуур үзэл байсаар ирсэн юм. Бидний энэ үзэл санаа өнөөдөр дахин түүхэн сорилттой тулгарлаа.

Хэрэвзээ Х.Баттулга, Элчин сайд И.К.Азизов нарын хүсч байгаачлан Монголын Ардчилсан нам Путины тавдугаар цуваа болох аваас ардчилал устаж, улмаар Монгол Улс бүрэн эрхт байдлаа алдан, Беларусь шиг тоглоомын дагуул улс болно. Монгол Улс, монгол хүн эрх чөлөөгүй, харийн хамжлагууд болно. Үүнийг эрүүл саруул ухаантай ямар ч монгол хүн зөвшөөрөхгүй. Тэр тусмаа үндэсний эх оронч үзэлтэй жинхэнэ Ардчилсан намын гишүүд огтоос зөвшөөрөхгүй.

Тийм болохоор цаг алдалгүй тэмцэцгээе. Монголоо Беларусь болгохыг эсэргүүцэн тэмцэцгээе. Путины Баттулгад тусгаар тогтнолоо алдахгүйн төлөө тэмцэцгээе. Монголчууд украинчууд шиг эрэлхэг ард түмэн гэдгийг путинчүүдэд харуулъя. Сүхбаатарын талбай дээрээ эрх чөлөөгөө хамгаалахаар тавдугаар сарын 11-нд цуглацгаая. Харь гүрний олигархиудын гар, хөл болсон олигархи Баттулгад сануулан цуглацгаая" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 2 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цагийн өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 3 цагийн өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 4 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 5 цагийн өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 5 цагийн өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 6 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 7 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 8 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 8 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 9 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 9 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 10 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 2026/03/28