С.Одонтуяа: Үндсэн хуулийн өөрчлөлт хэн нэг улстөрчийн шуугиулах сэдэв биш, УИХ-ын гаднаас нь биш дотроос нь тэмцэх ёстой

Л.Бямбажав
2022/05/06

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаа талаараа өнөөдөр /2022.05.06/ мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар улс төрийн намууд олон удаагийн хэлэлцүүлэг, уулзалтуудыг хийж санал нэгдсэнээс хойш багагүй  хугацаа өнгөрлөө. Намууд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зорилт тавьж байна. Яагаад гэвэл Монгол Улсад үүсээд байгаа улс төр, нийгэм эдийн засгийн хямралын шалтгаан нь сонгуулийн санал гээгддэг мажоритор тогтолцоо, түүний үр дагавар гэж үзэж байгаа.  Сонгогчдын 44 хувийн дэмжлэг авсан улс төрийн хүчин парламентын суудлын 80 орчим хувийг эзэгнэж байгаа нь гажуудал мөн.

“Энэ бол ойлголцсон, тохиролцоонд хүрсэн асуудал болохоос хэн нэг улстөрчийн шуугиулах сэдэв биш. Улсын Их Хурлын гаднаас нь биш дотроос нь тэмцэх ёстой.”

Тухайлбал УИХ-д сүүлийн 6 жилд нэг нам хэт олонх болсноор  төрийн хяналт суларч, олонхоороо түрүү барьж дур зоргоороо хуульд өөрчлөлт оруулж, хуулийн хэрэгжилт ч хангалтгүй болж байгаа нь ил тод болсон.  Нөгөөтэйгүүр олон улсын нөхцөл байдал ч эрс хурдацтай өөрчлөгдөж байгаа нь Монгол  Улсад парламентийн ардчиллыг баталгаажуулах, эрх мэдлийн төвлөрөлийг сааруулах, хүчтэй сөрөг хүчнийг бий болгож, парламентад олон намын олон урьгалч үзлийг уралдуулах нөхцлийг яаралтай бүрдүүлэх нь  амин чухал асуудал болж байна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж сонгуулийн тогтолцоог  улс орны нэгдмэл эрх ашиг, улс төрийн намуудын сонирхолд нийцүүлээгүй тохиолдолд сонгуулийн тухай,  улс төрийн намын тухай хуулийг боловсруулж хэлэлцэхэд ямар ч үр дүн гарахгүй.

Тиймээс сонгуулийн холимог тогтолцооны  дэвшилтэт хэлбэрийг улстөрчдийн  захиалгаар устгасан Үндсэн хуулийн цэцийн  2016 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн уих-ын 38 дугаар тогтоолыг  уих өөрөө хүчингүй болгох асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. УИХ-ын гишүүнийхээ хувьд дээрх тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна.

УИХ өөрсдөөс хамаарах зөв алхамыг хийж чадвал 2012 оны сонгуулийн холимог тогтолцоо эргээд хүчин төгөлдөр болох нөхцөл үүснэ. Ингэснээр Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах асуудлыг  багцаар нь нягт уялдаатай  боловсруулж, УИХ-д өргөн барих хэрэгтэй. Ингэхийн тулд  юуны өмнө Үндсэн хуулиндаа улс орны хөгжлийн бодлого , ард иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг бүрнээ илэрхийлсэн, ямар ч алдаа мадаггүй, нэмэлт өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзэж Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна.

Засгийн газар, УИХ-ын удирдлагын зүгээс УИХ-ын гишүүний албан ёсоор гаргаж байгаа энэхүү шаардлагын хариуг яаралтай ирүүлэхгүй тохиолдолд Үндсэн хуулийн цэцэд хандах эрхээ эдлэх болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна" гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18