"Squid game" цувралын жүжигчин сайн үйлсийн аянд оролцохоор Монголд ирлээ

Л.Бямбажав
2022/05/06

 БНСУ-ын алдарт зураач И Юн Жон болон тус улсын дэлгэцийн урлагийн од Анупам Трипапти нар Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд туслах сайн үйлсийн төсөлд нэгдэхээр манай улсад  иржээ.

Уг төслийн хүрээнд хэвлэлийн хурал хийсэн бөгөөд энэ үеэр тэрбээр "Намайг энэ сайхан төслийн арга хэмжээнд урьж оролцуулж байгаад баяртай байна. Олон хүүхдэд туслахыг хүсч байна. Ялангуяа зүрхний яаралтай хагалгаанд орох гэж байгаа хүүхдүүдэд төсөл чиглэгдэх учраас маш их ач холбогдол өгч байгаа. Аль болох олон хүүхдийн амь насыг аврах нь бидний төслийн зорилго. Монгол Улсад анх удаа ирж байна. Сайн байна уу, Баярлалаа гэдэг хоёр үг сурсан. Монголчууд намайг сайхан хүлээж авлаа. Хандивын үйл ажиллагаа маань амжилттай болно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Анупам Трипаптийг "Squid game" цувралаар нь бид андахгүй. 

“Янжиндулам” ТББ Монгол Улсын алслагдмал, хязгаар нутагт оршин суудаг, эмнэлгийн оношилгоо үйлчилгээнд хамрагдах боломжгүй, төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийн хагалгааны зардалд зориулж хандив цуглуулах зорилготой “Beyond the borders” сайн үйлсийн төсөл хэрэгжүүлж эхлээд буй юм.
Энэхүү төслийн хүрээнд хандив цуглуулах зорилгоор БНСУ-ын зураач Lee Yong Jung-ийн уран бүтээлийн үзэсгэлэнг Улаанбаатар хотноо зохион байгуулж, уран зургийн худалдаа болон дуудлага худалдаагаар дамжуулж хандивын сан бүрдүүлэх аж.  Бүрдсэн хандивыг зүрхний мэс засалч Б.Болдсайхан эмчийн санаачилсан “Бундан” санд хандивлах бөгөөд яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай, амь нас нь эрсдэлтэй байдалд буй нярай болон бага насны хүүхдийн мэс засалд зарцуулахаар төлөвлөжээ. 



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18