Нийслэлийн зургаан дүүрэгт цэрэг татлага эхэллээ

Л.Бямбажав
2022/05/06

Цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилд нийслэлд цэрэг татлага зохион байгуулагдаагүй. Тэгвэл өнөөдрөөс эхлэн нийслэлд хугацаат цэргийн албаны татлагыг зохион байгуулж байна.

Энэ жил цэрэг татлагыг нийслэлийн зургаан дүүрэгт явуулж, алслагдсан гурван дүүргийг ирэх намрын цэрэг татлагад хамруулах юм. Мөн иргэдийг зөвхөн хилийн болон дотоодын цэргийн анги, салбарын хугацаат цэргийн албанд татах аж.

Нийслэлийн цэрэг татлагыг 6,7,8-ны өдрүүдэд дараах сургуулиудад зохион байгуулна. Үүнд:

  • Баянгол дүүрэг – 96 дугаар сургууль
  • Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
  • Сүхбаатар дүүрэг 31 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг – 83 дугаар сургууль
  • Хан-Уул дүүрэг – 34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүрэг – 5 дугаар сургууль

Дүүрэг бүрийн Цэргийн штаб бэлтгэлээ ханган, УОК-ын зөвлөмж, зааврын дагуу цэрэг татлагын байрыг ариутган, халдваргүйжүүлжээ. Цэргийн албанд татагдагч нь иргэний болон цэргийн үүрэгтний үнэмлэх, их, дээд сургууль төгссөн диплом зэрэг бичиг баримтыг авчирч, тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэй.

 Цэргийн алба хааснаар төрийн албанд ажиллах, төрийн үйлчилгээ авах зэрэг олон гарц нээгддэг. Зэвсэгт хүчинд алба хааж буй залуус эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож, мөнгөн хуримтлал бий болгон, бие бялдрын хувьд ч өв тэгш болдог. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18