Зөвхөн байрны зардалд сарын 23 саяыг төлдөг Соёлын сайдаа байрны томоор ажил хийхгүй шүү

Л.Бямбажав
2022/05/06

Үндэсний соёлын үнэ цэнийг бүс нутагт дээшлүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлэх, улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготойгоор байгуулагдсан Соёлын яам үйл ажиллагаа явуулаад хоёр жил болох гэж байна.  

Соёлын яам өнөөдөр найман газар, хоёр хэлтэстэй үйл ажиллагаа явуулж буй. Шинэхэн яам хуучнаар Лаос улсын Элчин сайдын яам байрладаг бөгөөд ингэхдээ сар бүр өндөр  түрээс төлдөг. 

Тодруулбал, сар бүр байрны түрээсийн төлбөрт 10 гаруй сая төгрөг төлдөг болох нь Шилэн дансанд оруулсан зарлагын мэдээллээс харагдаж байна.Түүнчлэн яамны байр ашиглалтын төлбөрт сар бүр 14 сая орчим төгрөгийг зарцуулдаг. 

Энэ оны нэгдүгээр сард байрны түрээсийн төлбөрт 12 сая төгрөгийг, байр ашиглалтын төлбөрт 14 саяыг төлжээ.  Хоёрдугаар сард 12 сая төгрөгийг байрны түрээсийн төлбөрт,  байр ашиглалтын төлбөр 11 сая төгрөг.

Гуравдугаар сард байрны түрээсийн төлбөрт- 9,7 сая, байр ашиглалтын төлбөрт- 15 сая төгрөг.

Дөрөвдүгээр сард байрны түрээсийн төлбөрт- 9,9 сая, байр ашиглалтын төлбөрт- 15 сая төгрөг тус тус төлсөн байна. 

Үндсэндээ жилдээ байрны түрээсийн төлбөрт дунджаар 132 сая төгрөгийг, байр ашиглалтад 180 cая төгрөг буюу нийтдээ жилд зөвхөн байрны төлбөрт 300 орчим сая төгрөгийг төлдөг гэсэн үг. 

2022 оны нэгдүгээр сар

2022 оны хоёрдугаар сар

2022 оны гуравдугаар сар 

2022 оны дөрөвдүгээр сар

Тус яамны хувьд төсөвт орлого төвлөрүүлэх гэхээсээ илүүтэй түрээсээсээ эхлээд дандаа зарлагын шинжтэй гэж хэлж болохоор. Голдуу гадагш чиглэлд үйл ажиллагаа явуулдаг буюу энэ хэрээр гадагшаа томилолтод их явдаг яамдын нэг. Энэ сарын 17-28-ны хооронд болох Каннын олон улсын кино наадамд Соёлын сайд хэсэг хүний хамтаар  оролцоно. Эдийн засгийн хүнд үед шаардлагатай бус зардлуудаа төсвийн байгууллагууд танахыг Ерөнхий сайд үүрэгдэж энэ хүрээнд анх удаа УИХ-аар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан.Энэ хуулийг хэлэлцэх үеэр буюу дөрөвдүгээр сарын 22- ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн П.Анужин "Өндөр түрээс төлдөг олон төрийн байгууллагууд байна.  Зөвхөн жилийн түрээс нь л гэхэд хэдэн зуун саяар яригддаг юм билээ. Байрны томоор ажил хийхгүй шүү дээ" гэдгийг хэлж байсан удаатай. 

Үнэхээр л байрны томоор болоод гадаад, дотоодоор олон явснаар ажил хийхгүй, Соёлын сайд аа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18