“Сод Монгол групп” ХХК 38,4 тэрбум төгрөгийн тендерт “Photoshop” ашиглаж ялсан байж болзошгүй асуудлыг шалгаж байна

М.Төгөлдөр
2022/05/05

Өнгөрсөн 4-р сард “Эрдэнэт” үйлдвэр зуны түлшний тендер шалгаруулах ажлыг хийжээ. 38.4 тэрбум төгрөгийн түлш нийлүүлэх тендерт шатахуун импортлогч хэд хэдэн томоохон аж ахуй нэгж оролцжээ. Гэвч тендерт шалгарсан Сод Монгол групп дизель түлшнийхээ стандарт хэмжээнд заагдсан хүхрийн агууламжийн хэмжээг Photoshop ашиглан засаж улмаар тендерт ялсан байж болзошгүй асуудлыг цахим сүлжээнд бичиж байгаа. Тэгвэл уг тендертэй холбоотой гомдол Сангийн яамны хуулийн хэлтэст өчигдөр иржээ. Гомдлын дагуу Эрдэнэт үйлдвэрт тендерийн ажлыг түр түдгэлзүүлэх чиглэл өгч гэрээ хийхийг хориглоод байна. Хуулийн дагуу дээрх асуудлыг 14 хоногт шалгах юм байна. Хэрэв хуурамч бичиг баримт ашигласан тохиолдолд тенерт оролцох эрхийг гурван жилээр хязгаарлахаас эхлээд бусад арга хэмжээг авна гэж сангийн яамнаас мэдээллээ.
УИХ, төрийн сэнтийд заларч ард түмний эрх ашгийг хамгаалах ёстой Сод Монгол группын захирал , УИХ ын гишүүн Ц.Анандбазар ингэж луйвар хийсэн бол өөгшүүлж болохгүй. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, орлогч захирал Д.Үүрийнтуяа нар Ц.Анандбазарын туслах, зөвлөх байсан хүмүүс гэдгийг зарим хэвлэл онцолж байгаа. 2019 онд Д.Үүрийнтуяа гэгчийг Сод Монгол компанийн Эрдэнэт үйлдвэр хариуцсан захирлаар томилсон гэж цахим сүлжээнд ч бичих болсон. Хамгийн ноцтой нь фотошоп ашиглаж тендерт шалгарч, гэрээний хүрээнд бензин шатахуун нийлүүлсэн тохиолдолд Эрдэнэт үйлдвэрийн техник тоног төхөөрөмжийг эвдэх эсдэл үүсгэх боломжтойг санах хэрэгтэй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 13 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 17 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18