"Бэлтэс мөрөн" компанид Хөвсгөл аймгийн нэг сумаас гэхэд 700-800 иргэн мөнгөө өгсөн

Н.Мижидмаа
2022/05/05

Хөвсгөл аймагт "Бэлтэс мөрөн" компанид иргэд олноороо мөнгөө өгч, залилуулсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

Уг асуудлаар "Бэлтэс мөрөн" компанид хохирсон иргэдийг өмгөөлж буй өмгөөлөгч Д.Алтангэрэлээс тодруулахад : Хөвсгөл аймгийн “Бэлтэс мөрөн” компани иргэдэд "бид та нарын мөнгийг аваад ОУ-ын зах зээлд гаргаад эргэж ашиг олоод өсгөж өгнө" гэж хэлээд мөнгийг нь авдаг. Тус компани нь мөн иргэдэд хууль хяналтын байгууллагаас манай компанийн дансан дахь мөнгийг битүүмжилсэн ч үйл ажиллагаа хэвийн гэх зүйлийг ярьж байгаа. Хууль хяналтын байгууллагаас дансыг нь битүүмжилсэн нь үнэн ч тус компанийн нэр дээрх Хаан банкных нь дансанд ямар ч мөнгө байхгүй.Тэр мөнгөө бүгдийг нь бэлнээр авчихсан. Хоёрдугаарт та нараас авсан мөнгөө койн болгоод ОУ-ын зах зээлд гаргаад буцаагаад ашиг олно гэдэг ч тухайн компанид ОУ-ын валютын гүйлгээний ямар ч данс байхгүй хэмээн ярьлаа. 

Харин Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж байгаа бөгөөд маш олон хохирогчтой тул хугацаа орж, ажиллагаа нь удааширч байгаа талаар мэдээлж байгаа юм. Тодруулбал, 24 сумтай Хөвсгөл аймгийн нэг суманд л гэхэд 300-400 иргэн тус компанид залилуулсан бол хамгийн дээд тал нь нэг суманд 700-800 иргэн мөнгөө өгсөн гэх мэдээлэл бий. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18