ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчдийн нээлттэй сонсгол зохион байгууллаа

М.Төгөлдөр
2022/05/05

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өчигдөр (2022.05.04) Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг зохион байгууллаа.

Сонсголд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч, ХЗБХ-ны ахлах зөвлөх М.Үнэнбат, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Мөнгөнцэцэг, ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга П.Хадбаатар болон бусад албаны хүмүүс оролцов. Мөн иргэдийн төлөөлөл оролцогч, ажиглагчаар оролцлоо.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Сангишарав овогтой Дондов нь 1989 онд Монгол Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөн. АНУ, Тайланд, БНСУ болон Норвеги Улсад хүний эрхийн чиглэлээр сургалтуудад хамрагдаж, мэдлэг туршлагаа нэмэгдүүлсэн байна.  1989-1991 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, 1991-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, 1996-2002 онд нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, 2002-2010 онд “Хүний эрх хөгжил төв” ТББ-д хүний эрхийн хөтөлбөрийн зохицуулагч, 2010 оноос одоог хүртэл нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр ажиллаж байгаа аж.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч С.Дондов нэр дэвших болсон үндэслэл болон сонгогдсон тохиолдолд хэрхэн ажиллах ажлын төлөвлөгөөгөө танилцуулсны дараа С.Дондовыг ХЭҮК-ын гишүүнд сонгон шалгаруулах ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, ХЗБХ-ны ахлах зөвлөх М.Үнэнбат танилцуулав.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, С.Одонтуяа, Н.Учрал, Н.Алтанхуяг Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар болон иргэдийн төлөөлөл нэр дэвшигч С.Дондовоос асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хүн худалдаалах гэмт хэргийн тохиолдол манай улсад хэд бүртгэгдсэн байдаг, цаашдаа хэрхэн таслан зогсоох болон төр, сүм, хийдийн харилцааны асуудлаар ямар санал бодолтой явдаг талаар тодруулсан юм. УИХ-ын гишүүн Н.Учрал Нийтийн мэдээллийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль шинээр хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиудыг хэрэгжүүлэхэд ХЭҮК-т санхүү мөнгөний хувьд хараат бус ажиллах боломжтой эсэх талаар тодруулж, хариулт авав.

Үргэлжлүүлэн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн нэр дэвших болсон үндэслэл, ажлын туршлага, боловсрол болон сонгогдсон тохиолдолд хэрхэн ажиллах талаараа сонсголд танилцуулга хийлээ. Мөн нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, ХЗБХ-ны ахлах зөвлөх М.Үнэнбат танилцуулав.

Ядамжав овогтой Цэлмэн нь 2006 онд Цагдаагийн академийг Эрх зүйч, 2012 онд Орхон их сургуулийг хууль зүйн магистр, 2018 онд Дотоод хэргийн их их сургууль, 2021 онд Хууль сахиулах их сургуульд /Доктор/ суралцаж, дүүргэсэн байна. 2008 онд Завхан аймгийн цагдаагийн газар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын цагдаагийн хэлтэс, 2008-201- онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт Мөрдөн байцаагч, 2012 оноос ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимд багш, ахлах багшаар ажиллаж байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Д.Ганбат нар нэр дэвшигч болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын хүний эрхийн зөрчил, эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх зэрэг том асуудал хариуцах хүн гэдгийг онцолж, тухайн ажлыг хариуцаад ажиллах ажил амьдралын туршлага талаас хэрхэн дүгнэсэн талаар ажлын хэсгээс асууж тодруулсан. Мөн нэр дэвшигчээс гүтгэлэг доромжлолын асуудал эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр мөн эсэх, үүнд ямар байр суурьтай байдаг талаар асууж, хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Технологи, шинжлэх ухаан маш ихээр хөгжиж байгаа өнөө үед бидний тооцоолоогүй эрүү шүүлтийн шинэ хэлбэр орж ирэх магадлал бий юу? Таны хийсэн судалгаанд ийм төрлийн тохиолдлууд харагдаж байна уу? Хэрэв байгаа бол хэрхэн урьдчилан сэргийлж ажиллах вэ” хэмээн асуултуудыг асууж хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг сонсголыг хааж хэлсэн үгэндээ, сонгон шалгаруулалтыг хэн нэгнээс хараат бусаар явуулах зарчмыг хангах зорилгоор Төрийн албаны зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн төлөөлөл, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хүний эрхийг хангах, хамгаалах төрийн бус байгууллагын төлөөлөл, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг хоёр гишүүнийг сонгон шалгаруулж, УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд оруулж ирснээр энэ удаагийн сонсголыг зохион байгууллаа. Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх хараат бус гишүүнээс олон нийт өндөр хүлээлттэй байгаа. Иймд нэр дэвшигч сонгогдсон тохиолдолд хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн, экспертүүдийн гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсад эрүүдэн шүүх гэмт хэрэг гарахгүй байх тал дээр анхаарч ажиллах ёстой гэдгийг онцлон тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 9 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 11 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 12 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 12 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 13 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 14 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 14 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 14 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 14 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 16 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 16 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28