Булган аймагт гарсан түймрийг цурманд оруулж, уугьж байгаа унанги модыг цэвэрлэж байна

Н.Мижидмаа
2022/05/04

 Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Ар хээгч” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 190 км-т, сумын төвөөс зүүн зүгт 150 км-т, Хилийн 0286-р ангийн 4 дүгээр заставаас зүүн зүгт 28 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.02-ны өдрийн 15:40 цагт ХХЕГ-аас хүлээн авсан. Тус аймгийн Тэшиг сум дахь Хилийн цэргийн 0286 дугаар ангийн алба хаагчид түймрийн голомтод ажиллаж байгаа бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр хүч нэмэгдүүлэн ажиллахаар Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн даргаар ахлуулсан Үндэсний аврах бригадын 20 алба хаагч Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр Улаанбаатар хотоос 05.03-ны өдрийн 07:00 цагт нислэг үйлдэж, мөн өдрийн 08:46 цагт түймрийн голомтод газардсан. Түймрийг 05.03-ны өдрийн 15:50 цагт цурамд оруулсан. Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр очсон бүлгийг буцаасан бөгөөд 05.03-ны өдрийн 16:04 цагт түймрийн голомтоос хөөрч, Булган аймгийн Булган сумын төвд 16:42 цагт газардаж, Булган сумаас 17:33 цагт хөөрч, Улаанбаатар хотод 18:45 цагт газардсан. Урьдчилсан байдлаар түймрийн урт 1.8 км, өргөн 300 метр орчим урттай, цурам дотор уугьж байгаа унанги моднуудыг цэвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд цаг агаар тогтуун байна гэж мэдээлсэн.

Эх сурвалж: ОБЕГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18