К.Тэрбиш: Хоёр сартай бамбарууш эхээсээ төөрсөн байсныг олсон, хүнээс айгаад нүүрээ нуугаад суучихдаг

Н.Мижидмаа
2022/05/04

Дорнод аймгийн Халх гол сумын Нөмрөгийн Дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас нялх бамбарууш эхээсээ төөрчээ. Улмаар дархан цаазат газрын байгаль хамгаалагчид төөрсөн бамбаруушийг байгаль орчны газартаа авсан байна.Бамбарууш биеэ даах чадвартай болмогц байгальд нь эргүүлэн тавихаар төлөвлөөд байгаа аж. Мэдээллийг Халх гол сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч К.Тэрбишээс тодрууллаа.

Сайн байна уу?

-Сайн, сайн байна уу.

Баавгайн бамбарууш хэдэн сартай вэ?

-Хоёр сартай бамбарууш эхээсээ төөрсөн байсныг олсон. Зэрлэг амьтад ихээрээ дайрч явдаг Дэгээ голын хөндийгөөс олсон. Бамбарууш шатсан газраараа гүйгээд, сульдчихсан байсан. 

Юу идэж байгаа вэ?

- Бамбарууш маань 4-5 өдөр юм идээгүй юм шиг байсан. Нялх амьтан учраас ходоод гэдэс нь хямрах вий гээд эхний ээлжинд сүү өгч байгаа. Өдөрт 1-2 литр сүү өгдөг, хямраа нь арилаад ирэхээр хоолны сонголтыг нь арай өөр болгоод хатсан жимс өгнө.

Мах иддэг үү?

-Мах өгье гэхээр нялх амьтан болохоор ходоод нь хямарчих байх гээд л санаа зовж байна. Ирээд 4,5 хонож байгаа болохоор ходоод гэдсийг өвтгөчихвөл баларна шүү дээ. 

Хүнээс айж байна уу?

-Айгаад, нүүрээ таглаад буруу хараад суучихдаг. Хүний өөдөөс ярдаглаад уурладаг юм. Зэрлэг амьтан л юм болохоор хүнээс зугтаах рефлекстэй. Хүнээс айж, стресстэнэ. Зориулалтын торонд нь хийчихсэн, сүүг нь уулгадаг юм. Эхний ээлжинд биеийг нь тэнхэрүүлье гэж бодож байна. 

Хэдэн сард байгальд нь эргүүлэн тавих вэ?

-Найман сард байгальд нь тавина. Одоо бол ишигнээс томгүй, жижигхээн амьтан байна.

Эх нь галд өртчихсөн юм болов уу, та бүхэн хайж үзсэн үү?

-Эх нь галаас дайжаад л зугтсан байх. Бамбаруушийг харсан өдрөө эхийг нь олохоор  3-4 цаг ажигласан. Бамбарууш шатсан газраар жаахан гүйгээд л зогсож амраад сульдчихсан байсан. Эхийг нь ирэхийг хүлээж, харсан ч ирэхгүй болохоор нь байгаль хамгаалагчидтайгаа ярилцаж байгаад авахаар шийдсэн. Бамбарууш ядарсан нь андашгүй байсан. Тэр чигт нь орхичихвол нялх амьтан үхэж үрэгдэх вий гээд байгаль орчны газраа авч ирсэн.

Цаг гаргаж мэдээлэл өгсөнд баярлалаа. 



0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18