ХААН банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

О.Шүрэнцэцэг
2022/05/03

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын хувьд ирээдүйн амьдралынхаа хамгийн хариуцлагатай шийдвэрийг гаргах мөч хаяанд ирсэн энэ үед тэдний зорилго, тэмүүлэлд дэмжлэг болохоор ХААН Банк шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж байна.

Тогтвортой хөгжлийн 4-р зорилго болох “Чанартай боловсролыг дэмжих” чиглэлийн хүрээнд ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас тус хөтөлбөрийг 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ жилийн хувьд уламжлал ёсоор Монгол Улсын 21 аймаг, Замын-Үүд, Зүүнхараа сум болон Улаанбаатар хотын Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж буй бөгөөд нийгмийн идэвх оролцоо, сурлагын үзүүлэлтийг нь харгалзан 60 сурагчид сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлэг хэлбэрээр олгох юм.

 Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүссэн сурагчид дор дурдсан материалыг бүрдүүлэн 2022 оны 5-р сарын 17-ны өдрийн 18:00 цагаас өмнө өөрт ойр байрлах ХААН Банкны салбар тооцооны төвд хүлээлгэн өгнө үү.

 Үндсэн шалгуур:

  • Сурлагын голч дүн 85% ба түүнээс дээш
  • Сүүлийн 2 жилийн хугацаанд олимпиад, уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн бол давуу тал
  • Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлсон байх

 Бүрдүүлэх материал:

  • Анкет /Уг хөтөлбөрийн анкетийг ЭНД дарж татан авна уу/
  • Цээж зураг /3x4 хэмжээтэй/
  • 11-р ангийн бүтэн жилийн, 12-р ангийн эхний хагас жилийн дүнгийн жагсаалт
  • Анги удирдсан багшийн тодорхойлолт
  • Улс, аймаг, хот, дүүргийн олимпиад, уралдаан тэмцээнд үзүүлсэн амжилт, эсвэл спорт, урлагийн чиглэлээр гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар
  • “Монгол Улсад оруулах миний хувь нэмэр” сэдвийн хүрээнд 500-гаас дээш үгтэй эссэ бичих

 ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрт 16 жилийн хугацаанд нийт 1,900 гаруй оюутан хамрагдан, энэхүү тэтгэлгийн эзэн болж, зорилгоо нэг алхмаар урагшлуулж  чадсан билээ. Төгсөх ангийн сурагч та бүхэнд ч бас энэ хөтөлбөрт хамрагдан, ирээдүйдээ хөрөнгө оруулах боломж бий.

 Дэлгэрэнгүй мэдээллийг ХААН Банкны лавлах утас 1800-1917 дугаараас авах боломжтой.

 Жич: Хугацаа хоцроож ирүүлсэн материалыг хүлээн авахгүй гэдгийг анхаарна уу.

 Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 4 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 6 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 7 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 8 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 9 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 10 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22