Парламент нь тэднийг авч үлдсэн ч намаас нь түдгэлзүүл

Л.Бямбажав
2022/05/03

Өнгөрсөн долоо хоногт саарал ордонд өрнөсөн улс төрийн гол сэдэв УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УЕП-ын санал байв. Хуулиараа уг саналыг УИХ-ын харъяа байгууллагууд тав хоногийн дотор хэлэлцэх ёстой учраас баасан гаригийн 24 цаг хүртэл үндсэндээ УИХ-ын чуулганы хуралдаан хаалттай үргэлжилж,  хэлэлцсэн.

Дэг ёсоор хамгийн эхэнд УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрддэг УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо ирц нь хүрэхгүй байсаар хоёр ч удаа хуралдаж гаргасан шийдвэр нь УЕП-оос оруулж ирсэн дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Ингэж үзсэн шалтгаан нь АТГ-аас гишүүдийг нэг удаа мэдүүлэг авахаар дуудсан бөгөөд гишүүд дуудсан хугацаанд нь очиж байгаа тул мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулаагүй хэмээн дэд хороо шийдвэрлэв.

Улмаар дараа нь Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, мөн л байнгын хороодын гишүүдийн 100 хувийн саналаар дөрвөн гишүүнээ түдгэлзүүлэхгүйгээр шийдвэрлэсэн. Үргэлжлүүлэн УИХ-аар уг асуудлыг мөн л хаалттай бүтэн зургаан цаг орчим хэлэлцэхдээ эдгээр УИХ-ын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дагаж,  ангийн нөхөд нь хамгаалж үлдсэн. 

Дээрх гишүүдийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр хуулийн байгууллага яллагдагчаар татаж оруулж ирсэн ч бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэв.

УЕП-ын хэлсэн тайлбараар “Мөрдөх байгууллага мөрдөх шалгах ажиллагаа хийгээд бусдад хүмүүсийг нэгждэг, битүүмжилдэг, албадан саатуулдаг ажиллагаанууд дээр очихоор гишүүний халдашгүй байдал яах аргагүй, хүссэн хүсээгүй ирж байна л даа. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд мөрдөх байгууллагыг ажлаа хийх бололцоог нь олгохын тулд л би оруулж ирсэн” гэдгийг тодотгосон. Гэвч парламент дөрвөн гишүүнээ авч үлдсэн шийдвэрээс харахад цаашид эрх баригч нам тэр дундаа МАН гишүүддээ хатуу хариуцлага тооцдог болно гэсэн гоё ганган уриа нь лөөлөө болох шинжтэй. Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон гишүүдээ хайр найргүй хариуцлага тооцно гэж хэдэнтээ дуугарсан МАН-ын генсекийн мэдэгдэл ч  талаар болов.

Парламентын дархлаа гэсэн нэрийн дор хулгайч, авлигач гишүүдээ авч үлдсэн нь үнэн хэрэгтээ магадгүй өөрсдийнх нь ч гэсэн нэр ороод ирэх вий гэсэн айдастай шууд холбоотой. Энэ удаад дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй ч УИХ-д дахин тэдний нэрийг оруулж ирнэ гэх сураг байна.

 Нөгөөтэйгүүр эрх баригч МАН намынхаа дүрэмд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдүүдэд улс төрийн хариуцлага тооцох механизмыг бодитоор тусгаж өгсөн. Уг дүрмийн өөрчлөлтийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон Их хурлаараа хэлэлцэж, баталсан. Өөрөөр хэлбэл, МАН-ын дүрэмд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой хоёр заалт орсон.

 Нэгдүгээр агуулга нь, цаг хугацаанаас үл хамааран энэ төрлийн гэмт хэргээр шүүхээр шийдэгдэж, ял шийтгэл эдэлж байсан бол МАН-ын нэр дээрээс бүх шатны сонгуульд нэр дэвшихгүй, МАН-ын Удирдах албан тушаалд сонгогдох эрх эдлэхгүй гэдэг заалт орсон.

Хоёрдугаарт, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод шалгагдаж буй тохиолдолд намын гишүүн намаасаа өөрийн хүсэлтээр түдгэлзэх. Хэрэв өөрийн хүсэлтээр түдгэлзээгүй тохиолдолд холбогдох хяналтын байгууллага хуралдаж түдгэлзэх асуудлыг хэлэлцэнэ. Нэг хүний хууль зөрчсөн үйлдлээс болж намын эрх ашиг, нэр хүнд, нийт гишүүдийн эрх ашиг зөрчигдөх ёсгүй гэдэг утгаараа энэхүү заалтыг оруулжээ. Ингэхдээ хугацааны хувьд тухайн хүн шалгагдаж буй хэрэгтээ шалгуулж гэм буруугүй эсэх нь тогтоогдвол гишүүнчлэлийн эрх нь сэргэнэ. Харин гэм буруутай нь тогтоогдвол намаас гарсанд тооцно” гэж тусгасан.

Уг дүрмээр бол  МАН хуулийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нарыг намаас түдгэлзүүлэх нөхцөл хангагдсан гэсэн үг. 

Өмнө нь МАН-ын Хяналтын хороо 2021.05.13-ны өдөр хуралдаж, МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намаасаа түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байв. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намын нэр хүнд унагасан гэж үзэж, хувийн асуудлаа шийдэх хүртэл намын болон УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Тэгвэл яллагдагчаар нэр нь орж ирсэн гишүүдээ ч гэсэн намын дээрх дүрмийнхээ дагуу гишүүнчлэлээс  нь түдгэлзүүлэх юм биш үү, Д.Амарбаясгалан дарга аа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 2 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цагийн өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 3 цагийн өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 4 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 5 цагийн өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 5 цагийн өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 6 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 7 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 8 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 8 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 9 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 9 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 10 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 2026/03/28