ХҮН намын ээлжит бус VII Их хурал болж байна

М.Төгөлдөр
2022/04/30

Монголын гурав дахь улс төрийн хүчин ХҮН нам ээлжит бус VII Их Хурлаа зарлажээ. Тус их хурлаар:

  1. Улс орны эдийн засаг, дэлхийн геополитикийн нөхцөл байдал, мөн залуус ХҮН намыг дэмжиж, олноор элсэх болсонтой холбогдуулан үзэл баримтлалаа шинэчлэх
  2. Үзэл баримтлалд орох шинэчлэлтэй уялдуулан ХҮН намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах
  3. Дээрх шинэчлэлээс улбаалан намын бэлгэ тэмдгээс гадна “Хөдөлмөрийн Үндэсний Нам” нэрээ “ХҮН” нам болгон өөрчлөх ажээ.

ХҮН намын гишүүд дэмжигчдийн тоо эрчимтэй өсөж, тэдний 70 орчим хувийг 18-35 насны залуус эзэлж байна. Намын шинэ залуу гишүүд үзэл санаагаа намынхаа бодлогод шингээсэн онцлогтой их хурал болж байна.

ХҮН нам чөлөөт эдийн засаг, иргэдийн бизнес эрхлэх боломжийг тууштай дэмжсэн барууны үзэл баримтлалтай болсноо албан ёсоор зарлалаа.

Ардчилсан Нам улс үндэстний эрх ашгийг хамгаалах бүү хэл дотроо үг хэлээ олохгүй байгаа энэ цагт ардчилал, чөлөөт эдийн засгийг хамгаалах хүнд ачааг ХҮН нам үүрэхээс өөр арга үгүй болжээ.

ХҮН нам нь Монголын хүүхэд залуучууд, тэдний боловсрол, эрүүл мэндийг орхигдуулахгүй. Өөр замаар, ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн, чөлөөт эдийн засагтай дэлхийн Монгол Улсын төлөө зүтгэхээ илэрхийллээ.

                                                                             2022оны 04-р сарын 30



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 13 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 17 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18