Засгийн газар НӨАТ-ын хуулийг өөрчлөх эсэхийг судална

О.Шүрэнцэцэг
2022/04/29

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах шийдвэрүүд гарлаа. 

Хүнсний салбарынхны  Засгийн газарт тавьсан саналыг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах шуурхай ажлын хэсэг байгууллаа

Коронавирусын халдвар, ОХУ болон Украины хооронд үүссэн хямралт нөхцөл байдлын улмаас манай улсын хүнсний хангамж, нийлүүлэлтэд тулгамдаж байгаа асуудал болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэхэд хувийн хэвшилтэй хамтран ажиллах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй энэ сарын 28-ны пүрэв гаригт уулзсан. Энэхүү уулзалтын талаар Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах замаар хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэхэд чиглэсэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

-Хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, үнийг тогтворжуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдээс гарсан саналыг судлах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий шуурхай ажлын хэсэг байгуулж, нөхцөл байдлын талаар Засгийн газрын хуралдаанд долоо хоног бүр танилцуулж байх;

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Хүнсний тухай, Хөдөлмөрийн тухай, Чөлөөт бүсийн тухай, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж танилцуулах;

-Экспортын зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн дулааны аргаар боловсруулж, бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн 2022 оны гуравдугаар улиралд багтааж Монгол Улсын хилээр нэвтрүүлэх арга хэмжээ авах;

-Хүнсний сав баглаа боодлын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжийг судалж танилцуулах

-Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх асуудлыг Эрүүл ахуйн тухай хуульд нийцүүлэн, шийдвэрлэж танилцуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болголоо.

Товч мэдээ

·Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

·“Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 4 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 6 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 7 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 8 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 9 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 10 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22