Хэрэв УИХ төсвийн хэмнэлт, шинэчлэлээс татгалзвал ЗГ эгүүлэн татахаар төлөвлөжээ

Л.Бямбажав
2022/04/29

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.29/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тодотголын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн гуравдахь хэлэлцүүлгийг хийнэ. 

Энэ удаагийн төсвийн тодотголын онцлог нь төрийн байгууллагуудыг хэмнэлтийн горимд шилжүүлэх хүрээнд онцын шаардлагатай бус 91 төсөл, хөтөлбөрийг бүрэн зогсоож, мөн энэ онд ашиглалтад орох боломжгүй 331 төслийн санхүүжих дүнг хойшлуулж нийт 415 тэрбум төгрөгийг хэмнэхээр оруулж ирсэн. Түүнчлэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хамтад нь оруулж ирж, 200 гаруй төрийн албан хаагчийг цомхотгох буюу Засаг дарга болон Төрийн өмчийн компаниудын орлогч дарга нарыг цөөлөх, төрийн албан хаагчид төв суурин газарт том оврын автомашин унахгүй, төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд нийт 37 компанийг нээлттэй хувьцаат компани болгож, 34 хувийг нь хувьчлах зэрэг томоохон өөрчлөлтийг оруулж ирсэн. Засгийн газраас оруулж ирсэн дээрх төсвийн тодотгол болон бусад дагалдах хуулиудийг УИХ, Байнгын хорооны хэлэлцүүлгүүдийн үеэр тэр чигт нь өөрчилж, хэмнэлтийн хууль биш болгож хувиргаад байгаа юм. Тухайлбал, улсын төсвөөр айл өрхийн ариун цэврийн байгууламж барих саналыг гаргасан нь шүүмжлэл дагуулж буй. Хэрэв өнөөдөр гурав дахь хэлэлцүүлгийн үеэр төсвийн тодотгол болон хэмнэлтийн хуулийг анх өргөн баригдсан төслөөс нь өөрчилж, УИХ төсвийн хэмнэлт, шинэчлэлээс татгалзвал ЗГ ээлжит бус хуралдаан зарлаж, төсвийн тодотгол болон дагалдах бусад хуулийг эгүүлэн татахаар төлөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18