ЭМЯ: Эрт илрүүлэг, үзлэг оношилгоо нь бүтэн жилийн хугацаанд үргэлжилнэ

О.Шүрэнцэцэг
2022/04/29

Эрүүл мэндийн яамнаас тавдугаар сарын 1-нд орон даяар эхлүүлэх эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Тавдугаар сарын 1-нээс орон даяар 0-5 болон 18-аас дээш насны бүх иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажил эхэлнэ. Иргэдийг үзлэгт хамруулах график төлөвлөгөө гаргасан байгаа. Эрт илрүүлэг үзлэг, оношилгоо бүтэн жилийн турш явагдана. Мөн орон нутагт 15 аймгийн нэгдсэн эмнэлэг дээр дэмжих төвийг байгуулсан. Зарим аймгуудад мөн адил дэмжих төвийг ашиглалтад оруулж ажиллаж байна. Дэмжих төв гэдэг нь эрүүл мэндийн тоног төхөөрөмжөөр хангагдсан өрөө гэж ойлгож болно. Малчин, оюутан зэрэг тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэд 2019 оноос хойш даатгалаа төлснөөр эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах боломжтой. Урьдчилан сэргийлэх үзлэг тогтсон хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ. Харин эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ авах гэж байгаа бол бусад эрүүл мэндийн үйлчилгээний төвүүд үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа. Эмнэлгүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйн тулд нэг эмнэлэгт өдөрт 50-60 хүнийг эрт илрүүлэг үзлэгт хамруулахаар төлөвлөсөн. Багцын шинжилгээ нь нас наснаас хамаарч 60-150 мянган төгрөгийн өртөгтэй байна" гэсэн мэдээлэл өглөө. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 4 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 6 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 7 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 8 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 9 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 10 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22