Он гарсаар 35 хүүхэд бие махбодь, сэтгэл санаа болон үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэлд өртжээ

М.Төгөлдөр
2022/04/28

ГССҮТ-ийн НЭМА-ны дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2021 онд 0-18 насны 104 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж тусламж, үйлчилгээ авсан бөгөөд эдгээр хүүхдүүдийн 42.5% нь сургуулийн насны хүүхэд байсан бөгөөд 2022 он гарсаар 35 хүүхэд бие махбодь, сэтгэл санаа болон үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэлд өртөж эмнэлгийн болоод түр хамгаалуулан байрлах үйлчилгээ аваад байна. ЭМЯ, ГССҮТ-өөс санаачлан “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг сургуулийн орчинд эрт илрүүлж, таслан зогсоох” чиглэлээр ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэйгээр 2020-2022 оны хугацаанд Нийслэлийн 8 дүүргийн 12,419  багш, нийгмийн ажилтан, эмч нарт энэхүү сургалтыг амжилттай зохион байгуулсан байна. 


Энэ удаа СБД-ийн төрийн өмчит ерөнхий боловсролын 25 сургуулийн 1250 багш, эмч, нийгмийн ажилтанд хуулиар хүлээсэн үүргийнх нь дагуу хүүхдийн эсрэг хүчирхийллийг хэрхэн яаж танин мэдэж илрүүлэх, мэдээлэх, мөн сургуулийн хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх талаар эцэг, эх, асран хамгаалагч нарт болон хүүхдэд зориулсан интерактив модуль багцыг сурталчлан таниулах сургалтыг тус тус зохион байгуулж байна.


Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны  Нийтийн эрүүл мэндийн газрын  Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг, ЭМЯ-ны Осол гэмтэл, хүчирхийллийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Уянга, ДЭМБ-ын Осол гэмтэл, хүчирхийлэл хариуцсан мэргэжилтэн С.Болормаа, Нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийн захирал Д.Оюунсувд нар оролцлоо. Энэхүү сургалтыг хийснээр боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын асуудлыг эрчимжүүлж, хүүхдийг гэр бүлийн болон үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой  юм.
 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 13 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 17 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18