Орон нутагт анх удаа орон сууц худалдаж авах иргэдийг төрөөс ИНГЭЖ дэмжинэ

Л.Бямбажав
2022/04/28

Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын тевлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд дараах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнд:


НЭГ:  “Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх арван их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-ний хүрээнд орон нутагт бизнес эрхлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1 хувийн хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд зээлийн хүүгийн зөрүүг татаас хэлбэрээр төсвөөс санхүүжүүлнэ. Ингэснээр, 20 орчим мянган ажлын байр орон нутагт шилжин, шинээр бий болох боломжтой гэж үзэж буй.

ХОЁР: Төвлөрлийг сааруулах

Дээрх бодлогын арга хэмжээг  цогцоор шийдвэрлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьших иргэдийг орон сууцны бодлогоор дэмжих зорилтын хүрээнд орон нутагт, анх удаа орон сууц худалдаж авсан иргэдийн ипотекийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлэх бөгөөд орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувьд Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргана. Ингэснээр, орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэд 3 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах боломжтой бөгөөд урьдчилгаа төлбөрийн дарамт 60 хувиар буурна. Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх арван их наяд
төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд 2021 онд олгосон ипотекийн зээлийн гүйцэтгэл, орон нутагт байгаа орон сууцны дундаж үнэ зэргийг харгалзан 5600 орчим өрх дээрх хөнгөлөлтөд хамрагдах
урьдчилсан тооцоо гарсан болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18