Ц.Мөнх-Оргил: Бид зөвхөн прокурорын хэлсэн зүйлээр шийдвэр гаргаж болохгүй

Л.Бямбажав
2022/04/27

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан дууслаа. Хуралдаанаар УИХ-ын гишүүн  Г.Амартүвшин, Х.Ганхуяг,  Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар хуралдсан юм.Гэвч тус дэд хороо шийдвэр гаргаж чадсангүй, ирэх өдрүүдэд дахин хуралдахаар боллоо гэж Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил хэллээ. 

Тэрбээр "Хурал өнөөдөр 10.30 цагаас эхэлсэн. 8-9 цаг хуралдсан байна. Тавуулаа байх ёстой ч Н.Энхболд гишүүн өвчтэй байсан тул дөрвүүлээ хуралдсан. Ерөнхий прокурорын зүгээс гишүүдийн талаар тус тусад нь танилцуулга хийсэн. Бид хуулийнхнаас асуултаа асууж, улмаар үүний дараа гишүүдийг нэг нэгээр нь дуудаж, тайлбар авсан.Хурлыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ даргалсан. Бид өнөөдөр шийдвэр гаргаж чадаагүй, хурлаа цааш үргэлжлүүлэхээр боллоо.  Гурван шалтгаантай байлаа.

Нэгдүгээрт, Шийдвэр гаргахын тулд бид итгэл үнэмшилтэй байх ёстой. Ингэхийн тулд хангалттай мэдээлэлтэй байх ёстой. Прокурор, хуулийнхан бидний асуултад хариулт өгсөн боловч нэлээн олон асуултад нэмэлт тодруулга өгөхөөр боллоо. Бид асуултууд асууж, нэмэлт материалууд маргаашаас өгөх нь.

Хоёрдугаарт, Бүрэн эрх нь түдгэлзэхээр орж ирсэн гишүүд хэргийнхээ талаар огт ойлголтгүй байна. Зарим нь яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцаагүй байна. Тухайлбал,  Н.Алтанхуяг гишүүн тогтоолтойгоо ч танилцаагүй байна. Энэ нь зөвхөн прокурорын хэлсэн зүйлээр шийдвэр гаргаж болохгүй гэсэн үг. Бүрэн эрх нь түдгэлзэхээр орж ирсэн гишүүд ч тайлбараа хэлэх эрхтэй.

Гуравдугаарт, Дөрвөн гишүүнээр санал хурааж болохгүй. Санал хураалт тэнцлээ гэхэд шийдвэрлэх боломжгүй. Өмнө нь ч гэсэн дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж шийдвэр гаргаж байсан юм билээ. Халдашгүй байдлын хорооны дарга Н.Энхболд өвчтэй байгаа.  Тиймээс Н.Энхболд гишүүнийг ирэхээр хурлаа үргэлжлүүлэх болно. Хуулийн хугацаандаа багтаахыг бодно. Бид итгэл үнэмшлээрээ дүгнэлтээ гаргаж байж, ХЗБХ, ТББХ хуралдаж дараа нь чуулганаар хэлэлцэнэ. Бидний дүгнэлт маш чухал, үндэслэлтэй байх ёстой" гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18