Б.Жаргалсайхан: Дөрвөн гишүүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр яллагдагчаар татсан

Л.Бямбажав
2022/04/27

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас зарим зүйлийг тодрууллаа. 

Тэрбээр  “УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулах хоёр үндэслэл байдаг. Нэгд, мөрдөн шалгах байгууллагаас ттодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүрээнд зайлшгүй  УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд. Хоёрт, мөрдөх байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулахад УИХ-ын гишүүний бүрэн эрхийн халдашгүй байдал нөлөөлсөн тохиолдолд. Тиймээс мөрдөн шалгах ажиллагааг хэвийн, бололцоотой хэмжээнд явуулахын тулд дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирсэн. Тус дөрвөн гишүүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр мөрдөх байгууллага санал хүргүүлсэн. Үүнийг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзсэн учраас яллагдагчаар татсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлээр буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаар урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр яллагдагчаар татлаа” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэдэн төгрөгийн авлига авсан бэ?

-Яллагдагчаар татсан тогтоолтой гишүүд танилцаж байх шиг байна. Тиймээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хэдэн төгрөгийн хохирол учруулсан гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 29.3-ын дагуу нууцлалтай явдаг. Хохиролтой холбоотой нарийн тоо баримт хэлэх боломжгүй.

-УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг есөн жилийн өмнө Ерөнхий сайд байхдаа гаргасан шийдвэрээс нь болж яллагдагчаар татлаа гэж гайхаж байна. Мөн гишүүд өөрсдийгөө буруугүй гэж байна?

-Буруутай, буруугүй асуудлыг та бид энд хэлэлцэхгүй. Хянаж байгаа прокурор нь шийднэ. УИХ-ын гишүүд буруугүй гэж байгаа бол буруугүй гэх үндэслэлээ өөрсдөө болон өмгөөлөгчөөрөө дамжуулан мөрдөх байгууллагад ярих учиртай. Та, бид тэдний гэм бурууг шийдэхгүй.

-Нэмж УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирэх үү?

-Одоогоор Хөгжлийн банктай холбоотой 29 хэрэг бүртгэлтийн хэрэг байна. Хэрэг бүртгэлтийн хэрэг бол нотлох баримтыг цуглуулах явц. Одоогийн байдлаар мөрдөх байгууллага болон прокурор дээр яллагдагчаар татагдсан өөр гишүүн байхгүй.

-АТГ-аас зургаан гишүүнийг яллагдагчаар татах санал хүргүүлсэн. Бусад гишүүнийг яагаад оруулж ирээгүй вэ?

-Яллагдагчаар татагдсан гишүүдийн мөрдөн байцаах үйл ажиллагаанд мөрдөх ажиллагаагаа явуулах бололцоог нь олгох гэж оруулж ирсэн. УИХ-ын гишүүнийг нэгжих, баривчлах, үзлэг, нэгжлэг хийхээс бусад байцаан шийтгэх ажиллагаа хийхийг хориглодог. Тиймээс Хөгжлийн банктай холбоотой хэргийг мөрдөн байцааж байгаа учраас ямар нэгэн байдлаар гишүүдтэй холбоотой хөрөнгө битүүмжлэх зэрэг зайлшгүй шаардлага гарч ирэх юм бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгддөг. Бусад гишүүнд ийм үйл ажиллагаа хийхгүй бол бусад нотлох баримтын хүрээнд шууд гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдүүлэх зохицуулалттай. Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуулиар 31 мөрдөн шалгах ажиллагаа байна. Прокурорын зөвшөөрлөөр 18, мөрдөгч дангаараа хийх 13 зөвшөөрөл бий. Тиймээс бусад нотлох баримтаар нотлогдсон тохиолдолд заавал УИХ-ын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шийдэх боломжтой. Тиймээс бусад гишүүд дээр мөрдөх байгууллагын санал ирээгүй.  

-Бусад гэдэгт хэдэн гишүүнийг хэлж байна вэ?

-Гишүүдийн тоог мэдэхгүй байна. Энэ нь ажлаа мэдэхгүй байна гэсэн үг биш. Энэ ажлыг мөрдөх байгууллага хийж, нийслэлийн прокурор хянаж байгаа.

-Б.Бейсен, А.Адъяасүрэн гишүүдийн тухайд?

-Энэ хүмүүстэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Ямар нэгэн байдлаар энэ хүмүүстэй холбоотой шүүхэд шилжүүлэх, прокурор шийдэх асуудлыг мөрдөх байгууллагаас ирүүлээгүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 1 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 1 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 2 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 2 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 2 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 4 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 4 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь 2026/07/28
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 2026/07/28