Н.Алтанхуяг: Намайг УИХ-аас зайлуулахын тулд 9 жилийн өмнөх Засгийн газрын тогтоолоор яллах гэж байна

Н.Мижидмаа
2022/04/27

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Намайг яллагдагчаар татсан тогтоолыг өнгөрөгч Баасан гарагт гаргасан юм билээ. Намайг ямар хэрэг буруутгаж яллагдагчаар татаад байгааг сая асуулаа.
Гэтэл есөн жилийн өмнөх Засгийн газрын гаргасан хувийн компанийн эзэмшлийн Тавантолгойгоос Гашуунсухайт хүртлэх замыг Эрдэнэс MGL төрийн өмчийн компанид худалдаж авч өгөх тогтоол гаргасан. Энэ асуудлаар намайг яллагдагчаар татсан. Мөн Засгийн газрын хуралдааны дэг зөрчсөн гэсэн.
Энэ бүхнээс дүгнэхэд улс төрийн зорилгоор намайг яллагдагчаар тооцож байна гэж үзэж байна. QSC компани, Хөтөлтэй холбоо асуудал гэж өмнө нь баахан мэдээлсэн. Энэ асуудалтай гэж бодтол есөн жилийн өмнөх замын асуудлаар яллагдагч болгож.
Тэр замыг 174 тэрбум төгрөгөөр улсад авч байж. Тэгээд 324 тэрбум төгрөг цугласан. Тэгэхээр улсад ашигтай үйлдэл болсон байгаа биз дээ.
Тэр замыг худалдаж авсан 174 тэрбум төгрөгийг Эрдэнэс MGL компани Хөгжлийн Банкнаас авчихаад төлөөгүй байгаа юм байна. Тэр нь надад ямар хамаатай юм бэ.
Ер нь есөн жилийн өмнөх шийдвэрээрээ яллагдагч болно гэдэг инээдтэй сонсогдоод байгаа юм. Гэхдээ тэр шийдвэр нь улсад ашигтай шийдвэр байсан.
Яагаад намайг буруутгаад байгааг Улсын ерөнхий прокуророос асуухад дэд хорооны гишүүд УЕП-оос асуулт асууж болохгүй гэсэн" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18