Мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Н.Мижидмаа
2022/04/27

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч зарим голууд болон томоохон нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй байна.

Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хангай нурууны араас усжих Чулуут, өврийн Онги, Цагаантуруут, Идэр, Хожуул, Хэнтий нурууны баруун хажуугийн Сөгнөгөр, Увс нуурын савын Хархираа, Чигж, Түргэн, Хариг зэрэг голууд 30-150 см, Хөвсгөл, Тэрхийн цагаан, Өгий, Буйр, Хөх нуур, Ойгон, Увс зэрэг нуурууд 40-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа юм.

Гэхдээ мөс байрандаа хайлах, харлах, мөсөн дээгүүр ус урсах, нимгэрэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байна.

Мөн цаашид цаг агаарын дулаарлаас шалтгаалан гол мөрөн, нуурын мөс улам нимгэрч, хэврэгших тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18