Тодруулга: Ослын улмаас 12 хүний биеийн байдал хүнд байгаа тул УБ хотоос нисдэг тэрэг хөөрчээ

Н.Мижидмаа
2022/04/27

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран багийн “Цагаан гол” гэдэг газар автобус авто замын хажуу руу онхолдож нэг хүн нас барсан тухай дуудлага 04.27-ны өдрийн 05:00 цагт ОБГ-ын иржээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид 35 км зам туулан очиход Улаанбаатар хотоос Ховд аймгийн Цэцэг сум руу чиглэлд 21 зорчигчтой зорчиж явсан KLQ6898 загварын автобус онхолдож нэг хүн автобусанд дарагдаж нас барсан талаар мэдээлсэн. 

Бид уг асуудлаар Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Алтангэрэлээс тодрууллаа. 

Ж.Алтангэрэл: Тухайн автобус Улаанбаатар хотоос энэ сарын 26-нд Ховд аймгийг чиглэн гарсан юм билээ. Ховд аймгийн Цэцэг гэх суманд байрлах Хөшөөтийн уурхай руу явж байсан "Алтан зам визон" ХК-ийн хамтран ажилладаг өрөм тэсэлгээний компани "Мега сервис" компанийн ажилчдын 21 хүнтэй автобус замын хажуу руу унасан байна гэх дуудлага манай аймгийн Бууцагаан сумын ОБГ-т  ирсэн. Энэ бол 45 хүний суудалтай том оврын автобус байсан. 21 хүн зорчиж явсан, нэг эрэгтэй газар дээрээ нас барсан. 12 хүн гэмтэж, бэртсэн. Таван иргэний биеийн байдал нэн хүнд, долоон иргэнийх хүндэвтэр байна. Бусад хүмүүс хөнгөн, биеийн байдал хэвийн. Аймгаас цагдаа, онцгой, нарийн мэргэжлийн эмч нар оччихсон эрэмблээд үзлэг хийж байна. Ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна. Биеийн байдал нь хүнд байгаа иргэдийг авахаар УБ хотоос 11 цагийн үед  Баянхонгор аймаг руу нисдэг тэрэг хөөрсөн. Энд эмч нар эрэмблээд хүнд байгаа иргэдийг хот руу авч явна. 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18